Хэт үйлдвэрлэлийг зохицуулах ажил үр дүнд хүрч байна

2018-07-16 17:08:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, хэт   үйлдвэрлэлийн асуудал ноцтой хэмжээнд хүрч буй нөхцөлд түүнийг хэрхэн зохицуулах   нь олны анхаарлыг татаж байна. Энэ асуудлыг зохицуулахын тулд БНХАУ   хариуцлагатай байр суурь баримталж, маш их хүчин чармайлт гарган, бодит үр дүнд   хүрсэн гэж мэргэжилтнүүд үзжээ.  

Хэт үйлдвэрлэлийн асуудлаар хүмүүс гангийн   үйлдвэрлэлд илүү анхаарч байна. 2016 оны Их хорийн Ханжөүгийн дээд уулзалтын   үеэр гангийн хэт үйлдвэрлэлийн үндсэн шалтгааны талаар нийтлэг ойлголтод хүрч,   “2008 оны банк санхүүгийн хямралын улмаас дэлхийн эдийн засаг ухралтад орж,   гангийн эрэлт хэрэгцээ ихээр буурсан хэмээн үзсэн юм. Дэлхийн гангийн   үйлдвэрлэлийн холбооны тоо бүртгэлээс үзвэл, 2016 онд дэлхийн түүхий гангийн   үйлдвэрлэл 1.63 тэрбум тоннд хүрч, 2015 оныхоос 1 хувиар өссөн бол тэр жилийн   гангийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2.37 тэрбум тоннд хүрч, хэт үйлдвэрлэлийн   хэмжээ 700 гаруй сая тоннд хүрчээ.

Хятадын Гангийн үйлдвэрлэлийн холбооны дэд дарга,   металлургийн үйлдвэрлэлийн судалгааны хүрээлэнгийн захирал Ли Шиньчуан, дэлхийн   эдийн засгийн нөлөөгөөр тус салбарт мэдээллийн тэнцвэргүй байдал бий болсны   улмаас хэт үйлдвэрлэлийн асуудал гарсан гэж үзэж байна.

"Дэлхийн интегацчиллийн нөхцөлд хэт үйлдвэрлэл   бол дэлхийн чанартай асуудал байх нь дамжиггүй. Ялангуяа гангийн үйлдвэрлэлийн   салбарт хэт үйлдвэрлэл бол дэлхийн чанартай асуудал мөн. Энэ бүхэн тус салбарт   мэдээллийн тэнцвэргүй байдал бий болсноос үүдэлтэй. Тухайлбал зах зээлийн   төсөөлөл хэт их, хэтийн төлөвийг хэт өөдрөгөөр харсан зэрэг шалтгаанаас болж,   хөрөнгө, эх баялгийг тус салбарт төвлөрүүлж, эцэстээ хэт үйлдвэрлэлд хүргэж   байна. Энэ нь зах зээлийн түгээмэл оршиж буй асуудал юм" гэжээ.

Тоо бүртгэлээс үзвэл, БНХАУ бол түүхий гангийн   үйлдвэрлэлээр дэлхийн хамгийн том орон, 2017 онд дэлхийн түүхий гангийн   үйлдвэрлэлийн бараг 49 хувийг биелүүлсэн юм. Үйлдвэрлэлийн хэт чадавхыг   зохицуулах үйл явцад, Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд,   БНХАУ олон арга хэмжээ авч гангийн үйлдвэрлэлийн хэт чадавхыг зохицуулж, хатуу   цагийн хуваарь, зорилт тавьсан юм. 2016 онд Хятад улс 5 жилийн хугацаанд гангийн   үйлдвэрлэлийн хүчин чадлыг 100-150 сая тонноор багасгахаар шийдвэрлэж, энэ   зорилтоо урьдчилан биелүүлсэн байна. Ли Шиньчуан танилцуулахдаа: "Үйлдвэрлэлийн   хүчин чадлыг багасгахын тулд зах зээлийн дүрэм журмыг мөрдөх ёстой. Бид   үйлдвэрлэлийн хүчин чадлыг хууль дүрмийн дагуу үр ашигтай багасгасан. 2016-2017   онд үйлдвэрлэлийн хүчин чадлыг 120 сая тонноор багасгагасан. 2018 онд 30 сая   тонноор багасгана. Ингэснээр энэ гурван жилд БНХАУ гангийн үйлдвэрлэлийн хүчин   чадлыг 150 тонноор багасгаж, дэлхийн үйлдвэрлэлийн хэт чадавхыг багасгахад   томоохон хувь нэмэр оруулсан юм. БНХАУ их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж,   үлгэр жишээ болсон" гэжээ.   

“Хэт үйлдвэрлэл бол дэлхийн эдийн засгийн   хөгжлийн явцад бий болсон түгээмэл, үеллийн болон бүтцийн чанартай асуудал юм.   Зөвхөн гангийн аж үйлдвэрлэлд байдаг эдийн засгийн онцгой үзэгдэл биш, харин   дэлхийн улс орнуудад тулгарсан нийтлэг бэрхшээл, сорилт юм” гэж олон улсын   хамтын нийгэмлэг үзэж байна. Гангийн салбараас гадна Хятад улс хичээл зүтгэл   гарган бусад салбарын хэт үйлдвэрлэлийг зохицуулж байна.  

Тоо бүртгэлээс үзвэл, 2016 оноос Хятадын нүүрсний   хэт үйлдвэрлэлийг 500 гаруй сая тонноор багасгаж, 1.1 сая гаруй ажилчныг тараан   төвхнүүлсэн байна. 2017 онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэх 65 сая   кв-т цогцолборыг татан буулгаж, үйлдвэрлэлийг нь зогсоосон буюу хойшлуулж, мөн   оны хэт үйлдвэрлэлийг хасагдуулах бүх төрлийн зорилтоо урьдчилан, давуулан   биелүүлсэн байна. Хятадын НШУА-ийн Аж үйлдвэрлэлийн эдийн засгийн судалгааны   газрын захирал Хуан Чүньхүй хэлэхдээ: Хятадын эдийн засгийн бүтцийн   тохируулалтын үр шимээр тус улсын хэт үйлдвэрлэлийн асуудал ирээдүйд үр ашигтай   намжина гэжээ.   

 “Бид хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хийх   замаар иймэрхүү үр дүнгүй хангамжийг багасгасан. Үүнд ойрын жилүүдэд хэрэгжүүлж   буй ган, өнгөт төмөрлөг багтсан. Иж бүрэн арга хэмжээ авах замаар, бодлого, зах   зээлийн механизмын хувьд илэрхий үр дүнд хүрсэн” гэжээ.  

“Хэт үйлдвэрлэлийг хязгаарлан, дэлхийн эдийн   засгийн өсөлтийг ахиулах нь үндсэн гарц мөн. Дэлхийн гол гол эдийн засгийн   цогцууд харилцаа, зохицуулалтаа нэмэгдүүлж, үйлдвэрлэх хүчний хамтын   ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Худалдааг ивээх болон ганц талт үзэл дэлхийн   хэт үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулахад ашиггүй” гэж мэргэжилтнүүд үзэж байна.     

Их уншсан

холбоотой мэдээ