Хятад, Европ нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамтдаа хамгаална - Mongol

Хятад, Европ нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамтдаа хамгаална

2018-07-17 10:31:37
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Европ нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамтдаа хамгаална

16-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши   Жиньпин Хятад, Европын удирдагчдын XX уулзалтад оролцож буй Европын зөвлөл дарга   Дональд Туск, Европын холбооны комиссын дарга Жан-Клод Юнкер нартай   уулзлаа. Ши   Жиньпин: Европын холбоог олон улсын нөхцөл байдлын тогтвортой хөгжлийн чухал   хүчин гэж БНХАУ үзсээр ирсэн. Хоёр тал Хятад, Европын бүх талын стратегийн   түншлэлийн харилцааны зөв чиглэлийг сайтар ашиглаж, энх тайван, өсөлт, шинэчлэл,   соёл иргэншлийн дөрвөн гол түншийн харилцаа тогтоохыг үргэлжлүүлэн дэмжинэ.   Ялангуяа НҮБ-ын статус, үүрэг хариуцлагыг дэмжинэ. Хятад-Европын эдийн засаг,   худалдааны хамтын ажиллагааны боломжийг ашиглаж, хоёр талын хөрөнгө оруулалтыг   дэмжин, инновацийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, "нэг бүс нэг зам"-ын   хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж онцолжээ.
Тэрээр: БНХАУ   өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ой энэ онд тохиож байна,   БНХАУ-ын хувьд түүхэн ач холбогдолтой энэ онд шинэ ээлжийн өөрчлөлт нээлттэй   байдлаа ахиулахаа зарласан бөгөөд цуврал арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. Хятад,   Европын холбоо дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц, худалдааны цогцын хувиар   олон талт худалдааны системийн дэмжигч, хамгаалагч юм. Хоёр тал олон талт үзэл,   дүрэм журамд суурилсан чөлөөт худалдааны тогтолцоог ахиулахын тулд нээлттэй   хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамтдаа хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтыг   чөлөөтэй болгон хялбарчлахыг дэмжинэ гэжээ. Туск: Европын интегралчлалын ахицыг дэмжиж   ирсэн БНХАУ-д Европын холбоо талархдаг юм. Хятадын талтай хамтдаа олон салбарын   хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын үйл хэрэг дэх зөвшилцлөө эрчимжүүлэхэд   Европын холбоо бэлэн байна гэж онцолжээ.  Ренчинсоо 

Их уншсан

холбоотой мэдээ