"Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл баримтлалын судлал" ном хэвлэгдэв

2018-07-17 15:50:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Ардын хэвлэлийн газар Хятадын  өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тохиолдуулж, “Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн  үзэл баримтлалын судлал” номыг хэвлэн нийтэлжээ.   

 7-р сарын 17-нд Бээжинд, өөрчлөлт нээлтийн  40 жилийн ойг тохиолдуулж хэвлэсэн “Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл  баримтлалын судлал” ном хэвлэгдсэн яриа уулзалтыг  Ардын хэвлэлийн газар зохион байгуулсан юм. яриа уулзалтад оролцсон мэргэжилтнүүд: Энэ ном  өөрийн гэсэн онцлогтой, Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл баримтлалын гол  агуулга, үндсэн санааг харуулж чадсан, Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл баримтлалын шинэ санаа, онолын гол мөн чанар,  чухал хүчин зүтгэлийг харуулж чадсан  гэжээ.   

"Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл  баримтлалын судлал"  ном хэвлэгдэв

Тус номын редактор, ХКН-ын Төв  хорооны Суртал ухуулгын хэлтсийн  орлогч сайд, Хятадын Төв радио, телевизийн  дарга Шэнь Хайшүюн: Ши Жиньпиний өөрчлөлт  нээлтийн үзэл баримтал нь манай намын өөрчлөлт нээлтийн онолын  судалгаа, ойлголт шинэ түүхэн шатанд гарсны бэлэг  тэмдэг болох юм. Энэ нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой  социалист үзэл баримтлалын гол цөм, Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалын  онолын системийг хөгжүүлж, Хятадын онцлогтой Марксизмын шинэ замналыг нээсэн юм гэжээ.  (Далайнтуяа)

   "Ши Жиньпиний өөрчлөлт нээлтийн үзэл  баримтлалын судлал"  ном хэвлэгдэв


Их уншсан

холбоотой мэдээ