Жэжян мужийн хөгжлийн нууц

2018-07-17 17:06:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2017 онд Хятадын Жэжян мужийн ДНБ-ний хэмжээ Швейцарь улсынхтай ижил хэмжээнд   хүрч, Хятадын хамгийн бүрэн тогтолцоо, механизмтай, хамгийн нээлттэй, эдийн   засгийн хурдаар хамгийн түргэн, хүн нэг бүрийн дундаж орлого хамгийн өндөр,   нийгмийн хөгжил хамгаас зохицонгуй муж гэгдсэн юм. Сэтгүүлчид Жэжян мужийн   хөгжлийн "нууц" юу вэ гэж асуухад орон нутгийн олон салбарынхан "8 стратеги"-тай   холбоотой гэлцэнэ. Энэ нь Ши Жиньпин Жэжян мужийн намийн хорооны нарийн бичгийн   даргаар ажиллаж байхдаа гаргасан Жэжян мужийн ирээдүйн хөгжлийн ерөнхий хөтөлбөр   юм. Тус хөтөлбөрт Жэжян мужийн 8 давуу талыг ашиглан, 8 талаар арга хэмжээ авах   тухай дурдсаныг "8 стратеги" гэж нэрлэжээ.

Тоо бүртгэлээс үзвэл, 2017 онд тус мужийн төрийн өмчит болон төрийн өмч   давамгайлсан компанийн тоо Хятадын жилд 20-иос дээш сая юаний орлоготой аж ахуйн   нэгжүүдийн 1.9 хувийг эзэлсэн ч нийт нэмүү өртгийн 18.5 хувь, үндсэн орлогын 15   хувь, нийт ашгийн 18.9 хувийг эзэлсэн байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд   давуу талаа ашиглан, Жэжян мужийн ДНБ-ний 65 хувь, гадаад худалдааны 77 хувь,   гаалийн орлогын 56 хувийг бүрдүүлж, ажлын байрны хангамжийг 80 хувьд хүргэсэн   үзүүлэлттэй байна.


Н.Пүрэвжав  

Их уншсан

холбоотой мэдээ