Япон болон ЕХ хамтарч буй нь Америкийн эсрэг гэж үү?

2018-07-18 21:24:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 17-нд Японы гол хэвлэлүүд бүгд л “Америкийн эсрэг”, “чөлөөт худалдаа”, “Өргөн цар хүрээтэй эдийн засгийн худалдааны тойрог” зэрэгт анхаарал хандуулж мэдээлсэн аж. Түүнчлэн мөн өдөр, ЕХ болон Япон “эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр” байгуулжээ. Энэ бол одоог болтол хамгийн том цар хүрээ бүхий чөлөөт худалдааны хэлэлцээр байж, энэ ондоо багтаан хэрэгжих төлөвтэй байна. Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр, 600 сая хүн амыг хамарсан, дэлхийн ДНБ-ны 30 орчим хувийг эзэлсэн хамгийн том цар хэмжээтэй худалдааны нээлттэй бүс байгуулагдана гэсэн үг юм. 

Япон яагаад одоо ЕХ-той чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа вэ? Сүүлийн үед тус орон яагаад олон талт худалдааг маш идэвхтэй ахиулж байгаа вэ? Энэ бүхэн нь даруй Японы дипломат харилцааны өмнө нь товлосон төлөвлөгөө гэж хэлж болно, мөн ч ЕХ-той хамтран Америкийн худалдааны дарамт, шахалтаас мултарч, хоёр талаараа бүгд гадаад эдийн засгийн үндэс сууриа бэхжүүлэх зорилготойгоос үүдэлтэй гэж хэлж болно. 

Юуны өмнө, олон талт худалдаа болон чөлөөт худалдаа бол Японы нь өмнөөс эрэлхийлсээр ирсэн бодлого юм. 

Хоёрт, Америкийн эдийн засгийн хориг болон хоёр тал худалдааны хэлэлцээний дарамт дор гадаад хэдийн засгийн зах зээлийн орон зай болон харилцааны үндэс сууриа өргөтгөж бэхжүүлэхийг Японы судалж байна. 

Шинзо Абегийн засгийн газар Япон болон ЕХ-ны эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг идэвхтэй ахиулж байгаа нь нэг талаараа Трампын засгийн газрын “доромжлол”-д хариу өгч, нөгөө талаараа олон улс дэх Японы эдийн засгийн орон зайг тэлж, олон олон бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой юм. Түүнчлэн, дэлхийн хэмжээнд улам өргөн цар хүрээтэй бөгөөд өөрийн орных нь ашиг сонирхолд нийцэх эдийн засагт суурилсан улс төрийн харилцааг төлөвшүүлэхийг Шинзо Абе зорьж байна.

Их уншсан

холбоотой мэдээ