​Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Залатко Далик

2018-07-19 09:35:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Саяхан өндөрлөсөн 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд 4 сая   170 мянган хүн амтай Хорват улсын үндэсний шигшээ баг хоёрдугаар байрт орсныг   дэлхий дахин мэднэ. Энэ бол Хорватын шигшээ багийн ДАШТ-д гаргасан хамгийн өндөр   амжилт бөгөөд тэдний ур чадвар, багийн сэтгэхгүйг дэлхий дахин өндрөөр үнэлсэн   юм. Энэ ДАШТ-ын нэг “баатар” Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Залатко   Даликийн тухай ХОУР-гийн сэтгүүлч Лян Тао ОХУ-аас мэдээллээ.
 
Хорватын шигшээ багийн дасгалжуулагч 51   настай Залатко Даликийг энэ удаагийн ДАШТ-ний хувьд залуу хүн гэж хэлж болно.   Шөвгөрч үлдсэн шигшээ багуудын дасгалжуулагчдын дунд түүнээс ах хүн 23 байсан   юм. ДАШТ-ний аварга дөрвөн багийн дасгалжуулагчийн жилийн орлого нийт 7 сая   еврод хүрсэн бол Даликийн цалин ердөө 550 мянган евро. Үндэсний шигшээ багийн   дасгалжуулагчийн хувьд хамгийн бага цалин авдаг боловч тэр гялалзсан амжилт   байгуулж иржээ. Түүнд Хорват хүний эгэл жирийн зангаас гадна, эрдэм ухаан, ур   чадвар хосолсон юм.
 
Тэр тамирчин байхдаа онцгой амжилт гаргаагүй.   Гадаадад суралцах буюу тоглох боломж түүнд олдоогүй. Тэр дотоодынхоо 2-р   зэрэглэлийн клубын төвийн тоглогч байсан. Клубын дасгалжуулагч болсноос хойш   Дундад Дорнодод 7 жил дасгалжуулагчаар ажиллахдаа хамгийн өндөр амжилтаа гаргаж,   Эмиратын AL-Ain багийг Азийн аваргын шувтаргын тоглолтод оролцуулсан юм. 2017   оны 10-р сард ДАШТ-ний бэлтгэл тэмцээний дараа Далик ажлаа авч, үндэсний шигшээ   багаа ердөө 10 тоглолтод удирджээ. Түүний удирдсан Хорватын шигшээ баг ДАШТ-нд   хоёрдугаар байр эзэлж, тулгамдсан үед гэнэт дасгалжуулагчаар ажилласан нь түүний   гайхалтай чадварыг нээж харуулсан юм. Одоо түүний ярихыг сонсоно   уу.
 
“Хорватын шигшээ баг дасгалжуулагчаар   урихад би огтхон ч татгалзаагүй. Би өөртөө итгэлтэй, тамирчдадаа бүр илүү   итгэлтэй байсан. Одоо бидний алдар гавьяагаа үнэлүүлэх цаг ирлээ. Би маш их   бахархаж байна.”
 
ДАШТ-ний үеэр Далик багаа хэрхэн удирдах ур   чадвараа нээн харуулсан билээ. Анхны бүсийн тэмцээнд Л.Калиник зааврыг нь үл   тоосон тул Далик түүнийг халж, үүгээр “сургамж” болгон, шигшээ багаа саадгүй   удирдсан юм. Хорватын шигшээ баг шагналаа авахыг зурагтаар үзэхдээ Л.Калиник юу   бодож суугаа бол?
 
Далик тамирчдынхаа хор шарыг хөдөлгөхийг   хичээж, хагас шувтаргын тоглолтод хоёр удаа торгуулийн цохилтоор хожсон   багийнхаа эрч хүчийг дайчлах зорилгоор “Их Британий хэвлэлүүд биднийг тоохгүй,   хүндэтгэхгүй байна” хэмээн тамирчдадаа дахин дахин хэлж байжээ. Үүнийг нь хүлээн   зөвшөөрөөгүй Хорватын тамирчид бүх хүчээ шавхан тоглож, тоглолтын үеэр, залуу   тамирчидтай Английн багаас 5 км-ээр илүү гүйсэн байна.
 
Хамгийн гол нь Далик дасгалжуулагчийнхаа   хувьд удирдах чадвар сайтай. Английн шигшээ багтай хийсэн хагас шувтаргын   тогтолтын үед үргэлж хэрэглэдэг аргаа өөрчилж, завсарлагааны дараа тамирчдаа   хуваарилан, эхний үеэс тэс өөрөөр талбайд тоглосон юм. Энэ тактикийн үр шимээр   эсрэг талын хамгаалалтын шугамыг нэвтэлж, сайхан хамтарч тоглосон тамирчдын эрч   хүч, урам зориг ундарсан байна.
 
Энэ 10 тоглолт Даликийн дасгалжуулагчийн   чадвар, тамирчдаа дайчлах арга ухааныг гайхуулж, дэлхий дахины хөгжөөн   дэмжигчдийн бахархлыг төрүүлсэн билээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ