Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд 3.9 хувьд хүрнэ хэмээн төсөөлөв

2018-07-19 09:46:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
16-нд Олон улсын валютын сан “Дэлхийн эдийн засгийн ирээдүй” тайлан гаргаж, 2018, 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд мөн 3.9 хувь байна хэмээн төсөөлж, олон улсын худалдааны хурцадмал нөхцөлд хоёр жилийн өмнөөс дэлхийн эдийн засгийн хөгжил тэгш өсөлтийн үедээ орсон боловч богино, дунд хугацаанд буурах эрсдэл нэмэгдэж байна хэмээн сэрэмжлүүлжээ. Энэ тухай ХОУР-гаас АНУ-д суугаа сэтгүүлч Жао Шинь-Юй мэдээлж байна.
 
Хамгийн сүүлийн үеийн “Дэлхийн эдийн засгийн ирээдүй” тайланд: “2018, 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг мөн л 3.9 хувь хэмээн төсөөлсөн боловч евро бүс, Япон, Их Британий өсөлтийн тухай төсөөлсөн хэмжээгээ бууруулж, АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийн нийт хэмжээний өсөлт далд түвшнээсээ өндөр байна” гэжээ. Тус тайланд Энэтхэг, Бразил, Аргентин зэрэг шинээр хөгжсөн эдийн засгийн цогцын өсөлтийн хэмжээний тухай төсөөллөө бууруулж, Хятадын эдийн засгийн өсөлтийг урьдын төсөөлөлтэй адил 2018 онд 6.6, 2019 онд 6.4 хувь байна хэмээн тэмдэглэжээ.
 
ОУВС-гийн ахлах эдийн засагч Маурайс Обсфелд: Дэлхийн эдийн засагт сүүлийн үед хамгийн их заналхийлж байгаа хүчин зүйл бол худалдааны хурцадмал байдал юм. Энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэжээ:
 
“Худалдааны хурцадмал байдал улам гаарч, итгэл, хөрөнгийн үнэ ханш, хөрөнгө оруулалтад ашиггүй нөлөө үзүүлж буй нь дэлхийн эдийн засагт тулгарч буй хамгийн том аюул заналхийлэл болоод байна. АНУ олон улсад нөлөөлсөн худалдааны үйл ажиллагаа явуулсанд БНХАУ, Европын холбоо, Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээний түнш, Япон хариу бодлого хэрэгжүүлэх буюу зарим нь хариугаа авах заналхийлэл тулгарч байна. Одоогийн худалдааны бодлогын заналхийлэл бодитоор хэрэгжвэл бизнесийн итгэл буурч, 2020 он гэхэд дэлхийн үйлдвэрлэл одоогийн төсөөллөөс 0.5 хувиар буурах магадлалтайг манай загвар судалгаа харууллаа. Худалдааны цохилтын нөхцөлд АНУ дэлхийн хариу авах гол бай болж, ихэнх экспортоос нь дэлхийн зах зээл татвар хурааж, сөргөөр нөлөөлөх магадлал ихтэй болно. ”
 
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Паувелл: “Худалдааны маргааны үр дүнг урьдчилан таах аргагүй боловч импортын бараанаас урт хугацаагаар гаалийн татвар хураах нь эдийн засгийн өсөлтөд ашиггүй” гэж хэлж байсан удаатай:
 
“Манай засгийн газрын зорилго бол гаалийн татварыг бууруулах явдал юм. Хэрэв энэ арга хэлбэрээр ажиллавал манай эдийн засагт ашигтай. Хэрэв бусад аргаар ажиллавал манай маш олон бараа бүтээгдэхүүн, солилцооны бараа үйлчилгээнээс гаалийн өндөр татвар авах бөгөөд урт хугацаанд үргэлжилбэл манай эдийн засагт ашиггүй гэж бид үзэж байна.”
 
“АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлого дэлхийн банк санхүүгийн чиг хандлагад гол үүрэг гүйцэтгэдэг. Одоо АНУ-ын ажлын байрны хангамж эрчтэй, инфляц тогтвортой сэргэж буй нөхцөлд Холбооны нөөцийн сан хүүгээ хурдан нэмбэл олон улс оронд илүү дарамт учруулах магадлалтай” хэмээн ОУВС үзэж байна.
 
Тайланд: “Худалдааны маргааны эрсдэлээс гадна Европын улс төрийн тогтворгүй байдал хурцадлаа. Цагаачдын бодлого, санхүүгийн засаглал, эрхзүйн стандарт, евро бүсийн байгууламжийн бүтэцийн талаар Европын холбоо улс төрийн өрсөлдөөн сорилттой тулгарч байна. Латин Америкийн ирэх хэдэн сарын улс төрийн эрхийн шилжилт ч тогтворгүй хүчин зүйл болно” хэмээн тэмдэглэжээ.
 
Маурайс Обсфелд: “Банк санхүүгийн зах зээл эдгээр тогтворгүй хүчин зүйлийг чухалчлахгүй байна. Бодлого тогтоогч үйл ажиллагаа явуулж, өөрчлөлт шинэчлэл хийж, өсөлтийн далд хүч, сэргийлэх чадварыг дайчлах шаардлагатай. Үүний зэрэгцээ валютын бодлогыг болгоомжтой хэрэгжүүлж, инфляцын хэмжээг үр ашигтай тогтоон барьж, зохих түвшинд байлгахыг санал болгоод улс орнууд хамтран ажиллаж, эрсдэлийг зохицуулахыг уриалжээ.
 
“Эдгээр өрсөлдөөн сорилтыг зохицуулахын тулд улс орнууд хувиа бодох сэтгэхүйгээ орхиж, харилцан анхаарал хандуулж буй асуудлаар, олон талт хамтын ажиллагаа явуулах нь маш чухал гэдгийг санах ёстой. Учир нь нэг улсын үйл ажиллагаа эдгээр нийтлэг асуудлыг зохицуулж чадахгүй. Нийтлэг асуудал гэдэг нь олон талт худалдааны тогтолцоог эрчимжүүлэх, дэлхий дахин тэнцвэрээ алдах, банк санхүүгийн тогтвортой бодлого, олон улсын татварын бодлого, терроризмын заналхийлэл, халдварт өвчнийг тогтоон барих, дэлхийн цаг уурын дулаарлыг намжаах зэрэг болно.”  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ