Тайландынмансууруулах бодисны 80 хувь нь​ алтан гурвалжин бүсээс эх үүсвэртэй

2018-07-19 09:54:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 26-нд Бангкокт Олон улсын   мансууруулах бодистой тэмцэх өдрийг тохиолдуулж, Тайландын Мансууруулах бодистой   тэмцэх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Сирин-Я Ситдхичай ХОУР-гийн сэтгүүлч   Цүй Имэнд ярилцлага өгсөн байна. С.Ситдхичай ярилцлагаараа Тайланд улсын   мансууруулах бодистой тэмцэх ажлын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, Тайланд,   Хятад хоёр улсын хамтран ажиллаж, мансууруулах бодистой хийсэн тэмцлийн үр дүнг   өндрөөр үнэлжээ.
 
Мансууруулах бодистой тэмцэх хорооны ерөнхий   нарийн бичгийн дарга С.Ситдхичайгийн сэтгүүлчид өгсөн хамгийн сүүлийн үеийн   статистик тоо баримтаас үзвэл, 2017 оны 10-р сарын 1 буюу Тайландын уламжлалт   тооллын жилийн эхнээс 2018 оны 6-р сарын 18-ныг хүртэл Тайландын хяналтын   байгууллага нийт 203 сая ширхэг алфа-метхул-фенетхуламайн төрлийн мансууруулах   бодис илрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.   Херойн, марихуан зэрэг мансууруулах бодисыг илрүүлсэн хэмжээ өнгөрсөн үеийнхээс   илэрхий нэмэгдсэн байна. Тайландын хилээр орсон эдгээр мансууруулах бодисын 80   хувь нь “Алтан гурвалжин” бүсээс эх үүсвэртэй гэж Ситдхичай ярьж   байлаа.
 
“Тайланд улсад мансууруулах бодисын асуудал   ноцтой хэмжээнд хүрсэн. Статистик тоо баримтаас үзвэл мансууруулах бодисын 80   хувь нь “Алтан гурвалжин” бүсээс орж ирдэг. “Алтан гурвалжин” бүсийн   мансууруулах бодисыг хоёр төрөл болгож үздэг. Нэг нь мансууруулах бодисын   ургамал, тухайлбал поппи. Түүнээс Heroin гаргаж авдаг. Нөгөө нь үйлдвэрлэлийн   аргаар хийсэн алфа-метхул-фенетхуламайн төрлийн мансууруулах бодис юм. Түүгээр   methamphetamine-ий таблетик хийнэ. Одоо химийн бодисоор хортой бүтээгдэхүүн,   alpha-methyl-phenethylamine төрлийн мансууруулах бодис хийх явдал их байгаа нь   сэтгэл түгшээж байна. “Алтан гурвалжин” бүсээс Тайландад орж ирсэн төрөл бүрийн   мансууруулах бодисоос хамгийн их дэлгэрч, иргэдийг хамгаас илүү уруу татаж буй   мансууруулах бодис бол alpha-methyl-phenethylamine юм. Methamphetamine-ийг гол   нь Тайландын өмнөд нутгаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэж байна.   ”
 
“Алтан гурвалжин” бүсийн мансууруулах бодис   Тайландын нутагт орж ирж, газар авахын эсрэг Тайландын засгийн газар, арми,   цагдаагийн газар хамтран хилийн бүсэд олон янзын арга хэмжээ авч буй нь агагүй   үр дүнд хүрчээ. Энэ тухай Ситдхичайгийн яриаг үргэлжлүүлэн сонсоно   уу.
 
“Тайландын засгийн газар зориудаар бодлого   хэрэгжүүлж мансууруулах бодисын худалдааг хилийн бүсэд хаахыг онцолсон юм.   Мансууруулах бодисыг хулгайгаар тээвэрлэдэг бүсэд Тайландын арми, цагдаагийнхан   хамтран хаалт хийж, мансууруулах бодис Тайландын нутгийн гүн рүү нэвтэрч орохоос   сэргийлж байна. Тайландын умард, зүүн хойд нутгаас Бангкок хүрэх зам дээр шалган   нэвтрүүлэх цэг гарган, Тайландын орон нутгийн цагдаа нар авто машинуудыг шалгаж   байна. Үүний зэрэгцээ бид мэдээллээ хуваалцахыг чухалчлан ажиллаж байна. Одоо   бидний шалгалт багагүй үр дүнд хүрч байна. Заримдаа нэг дор 13 сая ширхэг   ампетамины төрлийн мансууруулах бодис илрүүлдэг.”
 
Тайландын засгийн газар мансууруулах бодис   хилийн бүсээр дамжин орж ирэхээс сэргийлэхийн зэрэгцээ поппи зэрэг хорт ургамлыг   орлуулах өөр ургамал тарьж байна. Одоо Тайландын нутаг дэвсгэрт поппи тариалж   буй талбай 30 жилийн өмнөхтэй харьцуулбал 100 хуваасны 1 хувьд ч хүрэхгүй гэж   Ситдхичай ярьж байлаа:
 
“НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэргийн   тухай албаны статистик тоо баримтаас үзвэл, 30 жилийн өмнө Тайландын нутаг   дэвсгэрт 160 сая ам дөрвөлжин метр талбайд поппи тарьж байжээ. Тайландын эзэн   хаан IX Рама энэ асуудлыг ихэд анхаарч, хааны удмын төлөвлөгөө боловсруулах   санаачилга гарган, поппи тарьж байсан уулархаг нутгийн иргэдийг кофе,   гүзээлзгэнэ, тоор, алим зэрэг ногоо жимс тарихыг уриалсан бөгөөд тэдний ургацыг   борлуулах зах зээл нээхэд нь тусалсан юм. Эдгээр жимс ногооны үнэ өртөг   поппигоос дутахгүй учраас уулархаг нутгийн ард иргэд поппиг тарихаа больсон юм.   Энэ жилийн хувьд Тайландын поппи тарьсан талбай улам багасаж, иргэд өвчин   намдаах зорилгоор бага хэмжээгээр тарьдаг болсон.”
 
Тайланд улс дотооддоо мансууруулах бодис   худалдах гэмт хэрэгт хатуу цохилт өгөхийн зэрэгцээ олон улстай хамтран ажиллахыг   чухалчилж, хил дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэж байна. Мансууруулах   бодистой тэмцэх салбарт Хятад улстай хамтран ажиллаж буй тухайгаа Ситдхичай   танилцуулж хэлэхдээ:  
 
“Тайландын мансууруулах бодистой тэмцэх хороо   Хятадын мансууруулах бодистой тэмцэх үндэсний хороотой нягт хамтран ажиллаж   байна. Хоёр тал тус салбарын асуудлаар жил бүр нэг удаа хуралдаж, ээлжлэн зохион   байгуулдаг. Хамтын ажиллагаанд хамгийн гол нь мансууруулах бодисыг хууль бусаар   худалдаж буй мэдээллийг солилцох асуудал гэж би боддог. Тайландад мансууруулах   бодисыг хууль бусаар худалдаж, Хятад улсын Күньминд зугтаж очсон гэмт хэрэгтнийг   баривчлахад Хятад улс тусалж, Тайландад буцааж өгсөн юм. Хятадад хууль бусаар   мансууруулах бодис худалдаад Тайланд руу зугтсан Хятадын гэмт хэрэгтнүүдийг   Тайландын тал баривчилж өгсөн удаа ч цөөнгүй бий. Хоёр тал мэдээллээ солилцож,   баривчлахад нь тусалж, мөрдөн шалгах талаар хамтран ажиллах нь мансууруулах   бодисын худалдаа эрхэлдэг бүлэглэлүүдийг бут ниргэхэд тустай. Үүнээс гадна,   Тайланд, Хятад мансууруулах бодисыг лабораторид шалгах талаар хамтран ажиллаж,   мансууруулах бодист шинжилгээ хийж, бүтэц, донтуулагчийн хэмжээг хамтран судалж   байна.”
 
Тайланд, Хятадын хамтын ажиллагаанаас гадна,   2013 онд Хятад улсын санаачлан хэрэгжүүлсэн Хятад, Лаос, Мьянмар, Тайланд улсын   Меконг мөрний “Амгалан зам” төсөл эдгээр орон хамтран мансууруулах бодистой   тэмцэж, тус бүсийн аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулсан байна. Ялангуяа   2015 онд Кампож, Вьетнам улс тус механизмд нэгдэн орсноор олон улсад хамтран   хууль хэрэгжүүлсэн шинэ үлгэр жишээ болсон хэмээн Ситдхичай ярьж байлаа.
 
Энэ жилийн олон улсын мансууруулах бодистой   тэмцэх өдрөөр Тайланд улсын олон нутагт сурталчилгааны арга хэмжээ явуулж,   нийгэм даяар оролцсон нь мансууруулах бодистой тэмцэх Тайланд улсын шийдвэр   зоригийг харууллаа гэж Ситдхичай сэтгүүлчид ярьсан байна.
 
“Тайландын бүх орон нутагт мансууруулах   бодистой тэмцэх арга хэмжээ зохиосон. Зарим нутагт засгийн газрын албаны хүмүүс   ард иргэдтэй хамт явган алхах арга хэмжээ зохиож, мансууруулах бодистой тэмцэх   шийдвэр зоригоо илэрхийлсэн. Зарим орон нутагт мансууруулах бодистой тэмцэх   үзэсгэлэн гаргаж, хүүхэд залуус, энгийн иргэдэд мансууруулах бодисын хор   хөнөөлийг танилцуулсан. Бангкокт 6-р сарын 22-нд бамбай гардуулах ёслол зохиож,   Ерөнхий сайдын ордонд Тайландын шадар сайд Паражин Жантон мансууруулах бодистой   тэмцэх үйлсэд амиа алдсан хүмүүсийн үр хойчид бамбай гардуулж, эх орныхоо төлөө   халуун амиа өргөсөн цэрэг дайчид, цагдаа нарт хүндэтгэл илэрхийлэн, хөхүүлэн   шагнасан юм. 26-нд буюу олон улсын мансууруулах бодистой тэмцэх өдөр Тайландын   бүх телевизээр Тайландын ерөнхий сайд Prayuth Chan-ocha-ын мансууруулах бодистой   тэмцэх тухай илтгэлийг цацсан юм.” Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ