Ураны хүдэр, ураны бүтээгдэхүүний импортод “232 тоот хяналт шалгалт” хийнэ

2018-07-19 10:00:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд, Америкийн  Худалдааны яам мэдэгдэл хийж, өнөөгийн ураны хүдэр болон ураны бүтээгдэхүүний  импортоор оруулж байгаа тоо хэмжээ, нөхцөл байдал нь АНУ-ын үндэсний аюулгүй  байдалд заналхийлэл, хохирол болж байх эсэх талаар “232 тоот хяналт шалгалт”-ыг  эхлүүлсэн гэж тэмдэглэжээ. 

Америкийн Худалдааны яам:  хяналт шалгалтын ажлыг санаачилсан нь АНУ-ын ураны уурхайн хоёр компани гомдол  мэдүүлсэн, мөн ашиг хүртэгчид, Конгрессын гишүүд, Батлан хамгаалах яам, Эрчим  хүчний яам, Засгийн газрын хамтын ажиллагааны бусад түншүүдтэй зөвшилцсөний  дагуу эхлүүлсэн юм. Энэ хяналт шалгалт нь ураны олборлолтоос уран баяжуулах,  тэрчлэн урьдчилж сэргээх, аж үйлдвэрлэлийн хэрэгцээ хүртэлх бүх явцад шалгалт  хийнэ гэжээ. 

Америкийн ашиглаж буй “232  тоот хяналт шалгалт” нь цагаасаа өнгөрсөн ганц талт үзэл, худалдааны ивээх  үзлийн арга хэрэгсэл, энэ нь олон улсын худалдааны дэг журмыг ноцтой эвдэж,  ДХБ-ын дүрэм журмаас зөрчсөн гэж Америкийн худалдааны мэргэжилтнүүд үзсэн байна.  

Энэ оны 5-р сарын дундуур,  Трампын засгийн газар импортоор оруулах авто машин, сэлбэг хэрэгсэлд "232 тоот  хяналт шалгалт" -ыг эхлүүлэхээ мэдэгдсэн юм.  Ренчинсоо 
    

Их уншсан

холбоотой мэдээ