Хятадын ХЯ болд хөнгөн цагааны гаалийн татвар нэмсэн маргаанаар ДХБ-д хандсан тухай ярилаа

2018-07-19 10:04:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк Хятадаас импортлох болд хөнгөн  цагааны бараанд 232 тоот арга хэмжээний хариу Хятадын авсан арга хэмжээнд  холбогдуулан ДХБ-ын маргааныг зохицуулах механизмд хандсан хэргийн тухай Хятадын  худалдааны яамны холбогдох хариуцлагатан 18-нд хэлсэн үгэндээ, Хятадын арга  хэмжээ зүй ёсонд нийцэж байгаа бөгөөд олон талт худалдааны дүрэмд нийцэж байгаа  юм. Америкийн тал ДХБ-ын дүрмийг зөрчсөн хязгаарлалтын арга хэмжээгээ эртхэн  зогсоох ёстой гэжээ.

7-р сарын 16-нд Америк Хятад улсыг ДХБ-ын маргааныг зохицуулах  механизмд өгч, Хятадын засгийн газрын болд хөнгөн цагааны бүтээгдэхүүнд чиглүүлж  авсан 232 тоот арга хэмжээний хариуд авч байгаа арга хэмжээ нь ДХБ-ын холбогдох  дүрэмд нийцэхгүй байна гэж заргалджээ. Хятадын худалдааны яамны гэрээ хэлэлцээр  хууль зүйн газрын хариуцлагатан үүнд холбогдуулан эдгээр үгээ хэлсэн юм.  

Уг хариуцлагатан хэлэхдээ, Америк үндэсний аюулгүй байдлаа хамгаалах  нэрээр болд хөнгөн цагааны бараанд 232 тоот арга хэмжээ авч байна. Хэрэг дээрээ  энэ нь худалдааны ивээх үзлийн арга хэмжээ юм. ДХБ-ын олонх гишүүд бүгд ийм  нийтлэг ойлголттой болсон. Америкийн талын авч байгаа арга хэмжээ бол олон талт  худалдааны дүрмийг ноцтой зөрчиж, Хятадыг оролцуулсан ДХБ-ын гишүүдийн хууль  ёсны эрх ашгийг хохироож байгаа юм. Хятад улс ДХБ-ын дүрмийн дагуу Америкийн  талаас нөхвөр авах өргөдөл дэвшүүлсэн боловч Америкийн тал хариу өгөхөөс  татгалзаж байна. Хятадын тал БНХАУ-ын гадаад худалдааны хуулийн холбогдох  тогтоолыг үндэслэн цаашид арга хэмжээ авч, Америкийн болд хөнгөн цагааны 232  тоот арга хэмжээний Хятадын талд учруулж буй хохирлыг багасгаж, өөрийнхөө хууль  ёсны эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүй юм гэжээ. 

 

Их уншсан

холбоотой мэдээ