БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн III форум боллоо

2018-07-19 10:09:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн III форум боллоо

БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн III форум 18-нд Өмнөд Африкийн Кейптаун хотноо боллоо. БРИКС-ийн 5 орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид “бүтээлч, шударга дэлхийн дэг журамд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх” уриан дор ярилцаж, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн найрсаг солилцоо бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.

Уг форумын гүйцэтгэгч дарга, Синьхуа агентлагийн дарга Цай Минжао нээлтийн арга хэмжээнд хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл хуваалцахаа эрчимжүүлж, ардын сэтгэлийг ойртуулахад дэмжлэг үзүүлж, БРИКС-ийн орнуудын олон улсын үг ярианы эрхийг дээшлүүлэх зэрэг талаар хамтын хариуцлагатай байж, онцгой үйлдэл үзүүлж байна гэжээ. БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүтээлч үүргээ бүрэн гүйцэтгэж, “үнэн бодитой тал бүрээр объектив тэнцвэртэй байж, эрх тэгш шудрагаар дэвшлийг ахиулж, хүний төлөө байхаар гол болгож, дэлхийг багтаасан” хэвлэл мэдээллийн үзэл баримтлалаар мэдээлэл хийж, БРИКС-ийн орнуудын олон салбарын бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриалжээ.

Энэ форумыг Синьхуа агентлаг, Өмнөд Африкийн бие даасан Медиа групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг БРИКС-ийн 5 орон тэрчлэн Африкийн 48 орны хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлагатан нар оролцож байна. Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ