​Захиргааны цахим үйлчилгээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна

2018-07-19 10:11:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн  ерөнхий сайд Ли Кэчян 7-р сарын 17-нд Төрийн зөвлөлийн байнгын хорооны хурлыг  даргалан хуралдуулж, худалдааны эргэлтийн орчинг улмаар сайжруулж, ерөнхий  өрсөлдөх хүчийг дээшлүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийн хандлагыг  бэхжүүлж, бүх Хятадын интегралчилсан захиргааны цахим үйлчилгээний сайтын  байгуулалтыг эрчимжүүлж, “нэг сайтаар бүх ажлыг гүйцэтгэх” хэлбэрээр ард иргэдэд  нэн сайн үйлчлэхийг уриалжээ. 

 

Хурал нь зах зээлийг хөгжүүлж, хүмүүсийн идэвх болон  нийгмийн идэвхийг бадруулж, зах зээлийн гол цогц болон ард иргэдийн хүчир  асуудлыг шийдэж, зах зээлийн гол цогцод өгөх ёстой эрхийг өгч, зах зээлийн төв  голчоор өрсөлдөх орчинг бий болгож, ажил үйлс босгож, шинийг бүтээхийг сайшаах  болно. Өндөр настныг асрах байгууллага байгуулах лиценз, гэрчилгээний бичиг,  гадаадын хөрөнгө оруулагчид зам тээврийн салбарт хөрөнгө оруулахыг зөвшөөрөх  лиценз, Тайвань, Хонконг, Макаогийн иргэд эх газарт ажиллах зөвшөөрөл зэрэг 17  захиргааны лицензийг хүчингүй болгохыг зарлажээ.  

Их уншсан

холбоотой мэдээ