Европын холбоо Google-г 4 тэрбум 340 сая еврогоор торгоно

2018-07-19 10:14:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Европын холбоо 18-нд, Google хайх системээ чангатгахын тулд хууль бус  хязгаарлах арга хэмжээ авсан нь Европын холбооны монополийн эсрэг дүрмийг  зөрчсөн тул Google-г 4 тэрбум 340 сая еврогоор торгохоор шийдлээ гэж зарлалаа.  

Европын холбооны комисс  хэлэхдээ, 2011 оноос нааш Google-ын авсан гурван төрлийн арга хэмжээ Европын  холбооны монополийн эсрэг дүрмийг зөрчсөн юм. Нэгд, Google тоног төхөөрөмж  бэлтгэн нийлүүлэгчид өөрийнхөө программ болон үйлчилгээг хууль бусаар бөөндөж,  ухаалаг гар утасны хэрэглээний програм хангахаас өмнө эрхбиш Google-ын браузерыг  суулгахыг тэдэнд шаардсан. Хоёрт, Google санхүүгийн хууль бус урамшууллын арга  хэмжээ хэрэгжүүлж, хөдөлгөөнд холбооны том компаниуд болон тоног төхөөрөмж  үйлдвэрлэгчид Google-ын хайлтын системийг урьдаар суулгасан. Харин өрсөлдөгчдөө  ийм урамшуулал олгоогүй. Гуравт,  Google-ын программыг урьдаар суулгасан тоног  төхөөрөмж үйлдвэрлэгчид Google-ын зөвшөөрөлгүйгээр Android систем хэрэглэхийг  харшилсан гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ