Ганц Мод-Гашуунсухайт боомтын авто замын тээврийн хамтын ажиллагаа гэрээнд гарын үсэг зурлаа

2018-07-19 10:22:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр  монголын хэвлэл мэдээллийн сайтын мэдээлснээр, 17-нд, Хятад Монголын Ганцмод  боомт-Гашуунсухайт боомт хүрэх олон улсын авто тээвэрлэлтийн хамтын ажиллагааны  гэрээнд гарын үсэг зурах ёслол Баяннуур хотод боллоо. 

Гарын үсэг  зурах ёслолын үеэр, Өвөр монголын Баяннуур хотын авто тээвэрлэлтийн ХХК, Монгол улсын GBM ХХК-тай хоёр талаасаа Хятад-Монголын хөрөнгө хамтарсан компани  байгуулж, Ганцмод боомтоос Монгол улсын Гашуунсухайт боомт хүрэх олон улсын авто  шугамыг нэвтлүүлэх гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна. Энэ удаагийн  хоёр талын байгуулах хөрөнгө нийлүүлсэн компани нь хил дамнасан зорчигч тээвэр,  олон улсын ачаа тээвэрлэлт, хил дамнасан аялал жуулчлал, импорт, экспортын  худалдаа, хоёр орны хил дэх нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй,  хүнсний бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал, цахилгаан  механикийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, Хятад, Монголын зөвшөөрөлтэй бусад бараан бүтээгдэхүүний импорт, экспортын худалдаа хамрагджээ.  Речинсоо

Их уншсан

холбоотой мэдээ