Бээжингийн өвлийн олимпын наадамд 7 төрлийн шинэ тэмцээн нэмэгдлээ

2018-07-19 15:48:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд  7 төрлийн шинэ тэмцээн нэмэгдэж, нийт 109 алтан медалийн төлөө өрсөлдөх болно  гэж 18-нд Олон улсын олимпын хороо мэдэгджээ. Үүний зэрэгцээ, тэмцээнд оролцох  эмэгтэй тамирчдын тоо нэмэгдсэний улмаас эрэгтэй, эмэгтэй тамирчдын харьцал  тэнцвэртэй болсон байна.

Мөн өдөр, Швейцарийн Лозаннад болсон Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх хорооны хурлаар Бээжингийн өвлийн олимпын наадмын тэмцээний төрлийн  төслийг баталсан байна.

Пёнчаны өвлийн олимптой харилцуулбал, Бээжингийн  өвлийн олимпын наадамд оролцох нийт тамирчдын тоо 41-ээр буурч 2892 хүн болжээ.  Эмэгтэй тамирчны эзлэх хувийг нэмсэн нь наадмын бас нэгэн онцлог болжээ. Эх  сурвалжийг үндэслэвэл, Бээжингийн өвлийн олимпын наадамд, эмэгтэй тамирчин нь  нийт тамирчны 45.44% -ийг эзэлж, шинэ амжилт тогтоосон байна. Эмэгтэй тамирчин  наадмын 46 төрлийн тэмцээнд оролцох нь мөн өмнөх Өвлийн Олимпын наадмуудаас илүү  болжээ. Иймээс, тэмцээнд оролцох тамирчдын эрэгтэй, эмэгтэйн харьцал нэн  тэнцвэртэй болж байгаа юм.     Далайнтуяа


Их уншсан

холбоотой мэдээ