Ши Жиньпин Араб, Африкийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлэв

2018-07-19 16:06:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд, Хятад улсын  дарга Ши  Жиньпин АНЭУ-ын ерөнхийлөгч Шейх Халифа Бин Зайед Аль Нахайян,  Бүгд Найрамдах Сенегал улсын ерөнхийлөгч Макс Салл, Бүгд Найрамдах Руанда улсын ерөнхийлөгч Пол Кагаме, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Кирилл Рамафоза нарын урилгаар дээрх  4 оронд  төрийн айлчлал хийхээр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо. Мөн Өмнөд  Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Кирилл Рамафозагийн урилгаар, Өмнөд  Африкийн Йоханнесбургт болох БРИКС орнуудын удирдагчдын Х уулзалтад оролцох юм.  Дээрх үйл ажиллагаагаа дуусгаад эх орондоо буцах зам зуур Ши Жиньпин дарга бас Маврикий Бүгд Найрамдах улсад найрсаг айлчлал хийх юм  байна. 

Ши Жиньпин даргыг  дагалдан яваа хүмүүст: Ши Жиньпиний гэргий Пэн Ли Юуань, ХКН-ын Төв хорооны улс  төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Дин Шүешян, ХКН-ын Төв хорооны улс төрийн  товчооны гишүүн, Төв хорооны гадаад үйл хэрэг хариуцсан зөвлөлийн тамгын газрын  дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И,  УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны  дарга Хэ Лифэн нар багтжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ