Кристин Лагард олон талт төсөл боловсруулахыг 20-ийн бүлэгт уриалав

2018-07-19 16:16:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд, Олон улсын валютын сангийн захирал  Кристин Лагард: 20-ийн бүлгийн бодлого боловсруулагч “өшөө авах” хэлбэрийн  гаалийн татварын арга барилаа зогсоож, дэлийн худалдааны системийг сайжруулах  олон талт төсөл боловсруулахыг уриалжээ.

Мөн өдөр Кристин Лагард валютын сангийн албан сайтад өгүүлэл нийтэлж,  валютын сан 4-р сард нэгэнт худалдааны ивээх үзлийн арга хэмжээ нь дэлхийн эдийн  засагт хохирол учруулна гэж сэрэмжлүүлсэн юм. Харамсалтай нь энэ магадал нэгэнт  бодит үйл хэрэг болсон байна. Саяхны Европ, Ази тивийн сүүлийн үеийн тоо  баримтаас үзвэл, экспортын шинэ захиалга багасаж, Герман зэрэг автомашин  экспортлогч орнуудын итгэлийг гуйвуулсан байна.

Мөн өдөр Валютын сангийн нийтэлсэн “ 20-ийн бүлгийн хяналтын  тайлан”-д, дэлхийн эдийн засаг нээлттэй, шударга, дэг журамд суурилсан олон  улсын худалдааны систем болох юм. АНУ нь худалдааны түншүүдтэйгээ бүтээлч хамтын  ажиллагаагаар дамжуулан худалдааны хурцадмал байдлыг намдааж, гаалийн татвар  хэрэглэхгүй, гаалийн татварын бус саадгүй нөхцөлд худалдаа, хөрөнгөө оруулалтын  зөрчлийг зохицуулах ёстой гэжээ.

Валютын сангийн судалгаанд харуулснаар, бий бүх орнууд худалдааны  маргаанд хохирол амсах болно. Үүнд, АНУ-ын эдийн засагт хамгийн их нөлөөлөгдөх  болно. Учир нь, АНУ-ын олонх худалдаа нь хариу арга хэмжээний сөрөг нөлөөнд  учрах болно гэжээ.  Далайнтуяа




 


 


Их уншсан

холбоотой мэдээ