Торгоны замын уул уурхайн хамтын ажиллагааны хурал болов

2018-07-19 16:23:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд Шиньжяны торгоны  замын уул уурхайн хамтын ажиллагааны хурал Үрэмчид болж, Хятад, Киргизстан,  Казахстанын засгийн газрын холбогдох байгууллага нэгж болон аж ахуйн нэгж  хамтран "Торгоны замын уул уурхайн хамтын ажиллагааны тунхаглал" нийтэлж,  хэлэлцээрт гарын үсэг зурав. 

Тунхаглалд, ирээдүйд эрдэс баялаг  үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ногоон, тогтвортой хөгжлийг  ахиулан, ялангуяа эрдэс баялаг, эрчим хүч, тоноглол, холбогдох технологи болон  үйлчилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эрх тэгш, харилцан ашигтай зарчмыг  баримтлан, нийтлэг ойлголтыг бодит үйл ажиллагаа болгон өөрчилж, торгоны замын  зам дагуух орнуудын эдийн засгийн хөгжилд идэвхтэй хүчин чармайлт гаргана гэж  талууд санал нэгтэй үзэж байна. 

Мөн өдөр, Хятадын Шиньжяны олон  улсын уул уурхай, тоноглолын VIII яармаг, Шиньжяны торгоны замын дэд бүтцийн  байгуулалт хөгжлийн хурал, Хятадын Шиньжяны барилга байгуулалтын машин механик,  мэргэжлийн тээврийн хэрэгслийн  VIII яармаг Үрэмчид зэрэг нээгдэж, 18 улс орон  бүс нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, 300 гаруй худалдан  авагч, 13 мянга гаруй мэргэжлийн үзэгчийн сонирхлыг татав. Холбогдох арга  хэмжээг зохион байгуулж буй нь Хятадын "нэг бүс нэг зам" санаачилга, "13-р таван  жилийн төлөвлөгөө"-г идэвхтэй хэрэгжүүлж, үзэсгэлэн яармагийн тавцанг ашиглан,  Шиньжяны үйлдвэрлэлийн давуу талыг эдийн засгийн давуу тал болгож, олон улсын  тэргүүний туршлага технологийг татан оруулах зорилготой юм. 

Их уншсан

холбоотой мэдээ