23 мянган оюутан залууст бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэв

2018-07-19 16:23:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2014 онд Бээжингийн их дээд сургуулийн оюутны бизнес эрхлэхэд   дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, одоогийн байдлаар нийт 23   мянган гаруй оюутан 33 мянга гаруй аж ахуйн нэгж ажиллуулахад нийт 3 сая юанийн   бизнес эрхлэх баталгааны зээл олгосон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2014 онд Бээжин хот их сургуулийн   оюутны бизнес эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 4 жилийн турш   нийт 23 мянган оюутан Бээжинд 33 мянган аж ахуйн нэгж ажиллуулж, их дээд   сургуулийн 10 мянга гаруй оюутныг ажлаар хангажээ. 5000 гаруй оюутаныг бизнес   эрхлэх сургалтад хамруулан, 3 сая гаруй юанийн баталгаат зээл олгожээ.

Мөн Бээжин хотын Хүний нөөц, нийгмийн хамгааллын газар   Жүнгуаньцүнь хувьцааны эрхийн арилжааны үйлчилгээний групптэй хамтран ажиллаж,   давхардсан тоогоор бизнес эрхэлж буй 5000 оюутанд үйлчилгээ үзүүлсэн байна.

Бээжин хот жилд дунджаар 280 гаруй ажилд элсэх янз бүрийн үйл   ажиллагаа явуулж, 210 мянган ажлын байр ханган, 730 мянга гаруй төгсөгчдөд   үйлчилгээ үзүүлжээ. Энэ оны 7-р сарын 24-нөөс эхлэн, "Бээжин хотын 2018 онд   төгсөгчдийг ажлын байраар хангах үйлчилгээний сар"-г эхлүүлж, их дээд сургууль   төгсөгчдийн хөдөлмөр эрхлэхэд үйлчлэх ажиллагаа эхэлж, тэднийг ажлаар   хангах асуудалд дэмжлэг үзүүлсэн байна.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ