“Хурдаараа тэргүүлж байснаа чанараараа тэргүүлэх” өөрчлөлтийн замыг эрэлхийлэгч Жэжян

2018-07-19 16:52:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Жэжян муж Хятадын эдийн засгийн  хүчирхэг муж болсны хувьд хөгжлийн хурд нь Хятадад тэргүүлсээр ирсэн боловч шинэ  зуунд орохын хэрээр, уламжлалт боловсруулах аж үйлдвэрлэлээр голлож байсан аж  үйлдвэр нь "саад тотгор"-д тулгарсан юм. 2003 онд, Жэжян мужийн намын хорооны  нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин Жэжян мужийн ирээдүйн хөгжлийн ерөнхий  хөтөлбөрийг дайчлах “8 стратеги” дэвшүүлж, Жэжян мужийн аж үйлдвэрлэлийн  хөгжлийн чиглэлийг зааж өгсөн юм. Одоо Жэжян муж дижитал эдийн засгийг бий болгох үйл явцыг хурдацтай хөгжүүлж, шинэ эдийн засгаар удирдуулсан орчин үеийн  эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж байна. Тэгвэл Жэжянгийн аж үйлдвэрийн эдийн  засгийг хэрхэн “хурдаараа тэргүүлж байснаа чанараараа тэргүүлэх” өөрчлөлтийг  биелүүлж чадсан бол ? 

“Хурдаараа тэргүүлж  байснаа чанараараа тэргүүлэх” өөрчлөлтийн замыг эрэлхийлэгч  Жэжян

Жэжян мужийн Жү Жи хотын  Да Тан оймсны үйлдвэрлэлийн суурины инновацийн үйлчилгээний төвийн үүлэн тооцоолол танхимын дэлгэцэд, үйлдвэрлэл, дизайн, цахим худалдаа зэрэг тоо  мэдээллийг байнга харуулж байлаа. Төвийн орлогч дарга Жү Яабин танилцуулахдаа,  түүхий материалаас үйлдвэрлэж, борлуулах бүх явцын 137 төрлийн өгөгдлийн  мэдээлэл нь байнга шинэчлэгдэж байх боломжтой гэжээ.

Аж ахуйн нэгжүүд дуртай  цагтаа манай сайтай холбогдож, тоо бүртгэлийг олж болдгоос тэдний үйлдвэрлэл, борлуулалтад илүү шинжлэх ухаанч зөвлөгөөний чиглэлийг хангадаг гэжээ.  

Их өгөгдлийн  “нарийвчилсан удирдамж” -аар, орон нутгийн Кaramella  компани цэнхэр баавгайн хүүхэлдэйн оймс хийж бүтээгээд, тавхан  хоногийн дотор 300 мянган хос оймсыг борлуулсан байна. Компанийн ерөнхий захирал  Цай Хаожюнь танилцуулахдаа, Да Тан оймсны үйлдвэрлэлийн суурины инновацийн  үйлчилгээ ноднин компанид туслан борлуулалтын хэмжээг 120 сая юаньд хүргэсэн  гэжээ. Тэрээр: зөвхөн ам хэл, тархи толгойгоо шахах цаг үе өнгөрчээ, одоогийн цахим худалдаа гэдэг чинь үйл ажиллагаа явуулахыг оролцуулсан бүх тоо бүртгэлийг хамарчээ. Бид 5 жилийн дотор Хятадын хөрөнгийн  биржид бүртгүүлэх зорилт тавин ажиллаж байна гэжээ. 

Жэжян мужийн Жү  Жи хотын Да Тан суурин жилд 7.5тэрбум оймс  үйлдвэрлэж, дэлхийн гуравны нэг хувийг эзэлж байна. 15 жилийн өмнө энд харин 10  мянга гаруй оймсны үйлдвэр замбараагүй хөгжиж, ашиг нь маш дор бөгөөд хүрээлэн  буй орчныг бохирдуулж, хөгжлийн хуучин загвар цаашид хөгжихөд хэцүү байсан  юм. 

2003 онд, Жэжян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан  Ши Жиньпин шат өгсүүлэх тулгам чанарыг танин олж, "хөгжлийн 8 стратеги"-г  гарган, "Жэжян мужийн хэсэг бүсчилсэн үйлдвэрлэлийн давуу талыг ашиглаж,  тэргүүний үйлдвэрлэлийн бааз байгуулахыг түргэтгэж, шинэ хэлбэрийн  үйлдвэржүүлэлтийн замналаар замнана" хэмээн тодорхой дурдав.  "Хөгжлийн 8  стратеги"-ийн удирдлага дор  Жужи хот "тусгай цэгцлэлтийн 6 ажиллагаа"-г  хэрэгжүүлж, тархай бутархай байсан жижиг хэлбэрийн 3000 аж ахуйн нэгжийг хаасны  зэрэгцээ 5 тэрбум юанийн хөрөнгө оруулж "Оймсны үйлдвэрлэлийн суурин"-г  байгуулав. 

“Хурдаараа тэргүүлж  байснаа чанараараа тэргүүлэх” өөрчлөлтийн замыг эрэлхийлэгч  Жэжян

10 гаруй жилийн өмнө, Жэжян мужийн үйлдвэрлэлд өрсөлдөх  хүчнээр буурай, чанар үр ашиг нь дор зэрэг асуудал тулгарч байсан юм. Жэжян  мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин "Аж үйлдвэрийн  тэргүүний баазыг байгуулахад мэдээлэлжүүлэлтээр үйлдвэржүүлэлтийг  дайчилж, үйлдвэржүүлэлтээр мэдээлэлжүүлэлтийг ахиулан, "тоон Жэжян"-ы  байгуулалтыг түргэтгэнэ" гэж дурдсан юм. 15 жилийн дараах өнөөдөр Жэжян муж нь  Хятадын мэдээлэлжүүлэлтийн эдийн засгийн хөгжлийн гараа болж, "тоон эдийн засаг"  нь Жэжян мужийн топ инженерэн болов. 

“Хурдаараа тэргүүлж  байснаа чанараараа тэргүүлэх” өөрчлөлтийн замыг эрэлхийлэгч  Жэжян

Өдгөө Жэжян мужийн их өгөгдлийн  300 гаруй тэргүүний аж ахуйн нэгж  үйлдвэрлэлийн асар том бүлэглэлийг бүрдүүлээд  байна. 2017 онд "тоон эдийн засаг"-аар төв болгосон "3 шинэ" эдийн засгийн өсөлт  Жэжян мужийн GDP-н 24 хувийг эзэлж, эдийн засгийн өсөлтөд оруулсан  хувь нэмэр 37.1хувьд хүрэв. 

Өсөлтөөр тэргүүлж байснаас  чанараар тэргүүлэх болж, "хөгжлийн 8 стратеги"-ийн удирдлага дор Жэжян муж шинэ  хэлбэрийн аж үйлдвэржүүлэлтийн замналаар эрэлхэн урагшилж байна. Өнгөрсөн  жил Жэжян мужийн цэвэр орлого нь 20 сая  юаниас дээших аж ахуйн нэгжийн өсөлтийн  хэмжээ 21.9хувьд хүрч, ирээдүйд улам өндөр зорилт тавин ажиллаж  байна. 

 


 


Их уншсан

холбоотой мэдээ