Үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх ажилд оруулж буй Хятадын хичээл зүтгэл олонд ил юм

2018-07-19 17:36:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын Департаментын олон улсын аюулгүй байдал болон үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх ажил хариуцсан төрийн нарийн бичгийн даргын туслах: Хятад улс АНУ-ын экспортын хяналтын бодлогоос зайлсхийж, иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг аргаар АНУ-ын дэвшилт технологийг хуулийн дагуу буюу хууль бусаар авч, цэрэг болон иргэний хэрэглээний уялдаа нэрийдлээр цэргийн үйл ажиллагаандаа ашиглан том гүрний өрсөлдөөнд хэрэглэж байна гэж шүүмжилсэнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүн-Ин 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ: Хятад улс үй олноор хөнөөх зэвсэг болон түүнийг тээвэрлэх хэрэгслийг түгээн дэлгэрүүлэхийг эрс эсэргүүцэж, уг салбар дахь олон улсын үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, холбогдох амлалтаа биелүүлсээр ирсэн бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг дагаж мөрдөж, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцож байдаг. Олон жилийн турш Хятад улс хариуцлагатай байр сууриар олон улс болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө идэвхтэй ажиллаж, чухал ач холбогдол үзүүлж байгаа юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ