Америкийн албаны хүмүүсийн яриа хар цагааныг тонгоруулж үнэн худлыг хутгаж байна

2018-07-19 18:05:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны асуудлаарх Хятадын байр суурь тодорхой юм. Бид эхнээсээ "худалдааны дайн хийхгүй, хийхээс ч айхгүй" гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Америкийн холбогдох албан тушаалтны яриа хар цагааныг тонгоруулж үнэн худлыг хутгаж хүмүүсийг цочирдуулж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкийн цагаан ордны үндэсний эдийн засгийн хорооны дарга Ларри Кудлов: Америк, Хятад худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээрээр тохиролцож чадсангүй нь Хятад улсаас шалтгаална. Одоо асуудал Хятад улсад байгаа, Хятад улс бидний сэтгэлт нийцсэн төсөл боловсруулах юм бол Америкийн тал Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар нэмэгдүүлэхээ зогсоох болно гэж хэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Хуа Чүнь-Ин хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс үнэнч сэтгэлээр хоёр талын яриа хэлцлээрээр санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд тэвчээртэй хандаж, худалдааны маргааныг хурцдахаас зайлсхийхийн тулд хамгийн их хүчин чармайлт гаргаж байна. Хятад, Америкийн худалдааны харилцаанд анхаарал хандуулж буй хүмүүс хэвлэл мэдээллээр бүх үйл явцыг ойлгож байгаа. Америкийн тал хэлснээсээ буцаж, илтгэл үнэмшилгүй байдгийг дэлхий нийтээр мэдэж байхад Америкийн албаны хүн олны нүдэнд хар цагааныг тонгоруулан, үндэслэлгүй үг хэлж байгаа нь төсөөлөхийн аргагүй байна. Үүнд хүмүүс маш их цочирдож байна гэжээ.


Н.Пүрэвжав 

Их уншсан

холбоотой мэдээ