Хятад Араб харилцан ашигтай хамтаар хожих замаар замнана

2018-07-19 19:16:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 19-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Арабын Нэгдсэн Эмирт Улсд төрийн айлчлал хийж эхэллээ. Энэ бол тэрээр БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа анх удаа гадаадад айлчилж байгаа бөгөөд Хятад улсын төрийн тэргүүн 30 жилийн турш анх удаа АНЭУ-д айлчлал хийж байгаа болно.

АНЭУ 80 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай байж, Персийн булангийн дэргэд байрлаж, хуурай, тэнгисийн зам харилцаа их хөгжсөн газар юм. Дибай бол дэлхийд нэртэй агаарын боомт бөгөөд бараа бүтээгдэхүүний эх үүсвэр газар юм. АНЭУ нефть хийн эх баялаг элбэг бөгөөд хайн тодлоод байгаа нефть, байгалийн хийн нөөц дэлхийд 6, 5 дугаар жагсаж байна. 2017 онд АНЭУ-ын хүн тутмын ДНБ 40 мянган ам доллараас давсан байна.

2012 онд АНЭУ, БНХАУ-тай стратегийн түншийн харилцаа тогтоож, Хятадтай стратегийн түншийн харилцаа тогтоосон Персийн булангийн анхны Арабын орон болжээ. Хоёр талаараа үүгээр эхлэлт болгон олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон бүтээлч хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн байна. “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэрэгжүүлж эхлэхийг дагалдан Хятад болон Дундад Дорнодын бүс нутгийн нефть хийн салбарын хамтын ажиллагааны төсөл ахицтай болсон байна. 2017 онд АНЭУ Абу Дабигийн хуурай дахь нефтийн бүсийн 12 хувийн эзэгнэх эрхийг Хятадын аж ахуйн нэгжид олгосон байна. Энэ бол Хятад улс Дундад Дорнодын нефть үйлдвэрлэгч оронд анх удаагаа хамтын ажиллагааны хувь хүртсэн байна. Энэ оны 3-р сард АНЭУ  Абу Дабигийн тэнгис дээрх нефтийн бүсэд Хятадын аж ахуйн нэгжид 2 нефтийн ордны 10 хувийн эзэгнэх эрх олгожээ. 

Үүнээс гадна, Хятад Араб хоёр талын дэд бүтцийн барилга байгуулалт, цахилгаан холбоо, банк санхүү, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаа ч гүнзгийрсэн байна. Ялангуяа 2013 оны Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлсний дараа АНЭУ-ын вангийн ширээ залгамжлах агь Мохамод идэвхтэй хариу өгч өнөөдрөөр үнэлсэн байна. Үүнээс Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг нэн өндөр шатанд гаргах болно гэдгийг төсөөлж болно.

Бүртгэлээр, 1978 оноос 2011 он хүртэл, Хятад улс болон Дундад Дорнодын улс орнуудын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ жилд дунджаар 19.7 хувиар нэмэгдэн Хятадын гадаад худалдааны дундаж нэмэгдлийн хэмжээнээс давсан байна. Эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр талын хамгийн чухал хамтын ажиллагааны төсөл болно. Одоо Хятад улсын эрчим хүчний импортын 70 хувийг Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн 6 гишүүн орноос авч байна. Дундад Дорнодын асар том зах зээл болон хэрэглээний хүч нь ч Хятадын хөгжилд чухал боломж олгож байна. 2000 оноос 2012 оны хугацаанд Хятад улсын Персийн булангийн орнуудад экспортолсон бараа бүтээгдэхүүн жилд 23 хувиар нэмэгдсэн байна.

2014 онд Ши Жиньпин дарга Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын сайд нарын XI хуралд үг хэлж, “нэг бүс нэг зам” санаачилга бол Хятад Арабын харилцан ашигтай хамтаар хожих зам болно гэжээ. Эрчим хүчээр гол болгон дэд бүтцийн барилга байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг дөхөмчлөх зэргээр цөмийн эрчим хүч, сансар судлал, шинэ эрчим хүч зэрэг 3 салбарт шинэ ахиц гарган, “1+2+3” гэсэн Хятад Арабын хамтын ажиллагааны байдлыг бий болгохыг тэрээр санал болгосон байна. 

Дундад Дорнодод авч хэлбэл, “нэг бүс нэг зам” нь түүхийн хөгжлийн чухал боломж болно. Хятад улс “нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлсний дараа Арабын орнууд түүнийг улс орон бүс нутгийн хөгжлийн боломж гэж үзсэн байна. Хөгжлийн зорилт харилцан холболдон харилцан нөхцөлдөж, хамтын ажиллагааны салбар харилцан нөхвөрлөн харилцан туслалцаж, “нэг бүс нэг зам” -ыг хамтаар байгуулах хэтийн төлөв маш өргөн уудам байна гэж хоёр талаараа олон удаа нийтлэг ойлголтод хүрч байсан юм. 

Их уншсан

холбоотой мэдээ