Америк хэлснээсээ буцаж, илтгэл үнэмшилгүй байгаа нь хоёр талын хэлэлцээний хаалгыг хаасан байна

2018-07-19 19:53:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америк хэлснээсээ буцаж, илтгэл үнэмшилгүй байгаа нь хоёр талын хэлэлцээний хаалгыг хаасан байна

Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 19-нд Бээжинд хэлэхдээ, Америкийн талын худалдааны дайныг шат өгсүүлж байгаад чиглүүлэн Хятадын тал зайлшгүй шаардлагатай хариу арга хэмжээ авах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Америкийн талын хэлснээсээ буцаж, илтгэл үнэмшилгүй байгаа нь хоёр талын хэлэлцээний хаалгыг хааж байгаа хэрэг болох юм гэжээ.

Саяхан Америкийн албаны хүн: Америк, Хятад худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээрээр тохиролцож чадсангүй нь Хятад улсаас шалтгаална гэж хэлсэн байна. Үүнд холбогдуулан Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ингэж хэлж байгаа нь бодит үнэнтэй нийцэхгүй юм. 

Америк нэг талаар гаалийн тавтрын шийдэм барьж дэлхийн хэмжээнд худалдааны дээрэнгүй үзэл хэрэгжүүлж, нөгөө талаар өөрөө гомдож, гэмгүй номхон хүн шиг аашилж, хариуцлагыг нөгөө талдаа нөмрүүлэрэхээр оролдож байна. Үнэн хэрэг дээрээ энэ оны 2-р сараас нааш, Хятад Америкийн хооронд 4 удаагийн зөвшилцөл хийсэн юм. Хятадын тал хамгийн үнэнч сэтгэлээр хамтран ажиллаж, хамтаар ашиг олох гэсэн байр сууриар асуудлыг зохицуулахыг зорьсон. Ялангуяа 5-р сарын 19-нд хоёр талаараа чухал нийтлэг ойлголтод хүрч хамтарсан мэдэгдэл нийтэлсэн. Гэвч 5-р сарын 29-нд Америкийн тал ганц талаасаа мэдэгдэл нийтэлж, нийтлэг ойлголтыг уландаа дарсан. 6-р сарын эхээс хоёр талаараа эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодитой хамтран ажиллахаар нийтлэг ойлголтод хүрсэн. 6-р сарын 15-нд Америкийн тал дахин хэлснээсээ няцаж, 7-р сарын 6-нд худалдааны дайн өдсөн байна. 7-р сарын 11 болоход худалдааны дайныг шат өгсүүлсэн байна. бид үүнд харамсаж, ганц талт үзэл, худалдааны дээрэнгүй үзлийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Бүхийл үйл хэргээс үзвэл Америкийн тал хэлснээсээ буцаж, илтгэл үнэмшилгүй байж, хоёр талын хэлэлцээний хаалга хаасан юм гэжээ.

Гао Фэн хэлэхдээ, Америкийн талын худалдааны дайны шат өгсүүлж байгаад чиглүүлэн Хятадын тал зайлшгүй шаардлагатай хариу арга хэмжээ авах болно гэжээ. Америкийн талын Хятадын 34 тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хурааж байгаа явдал ДХБ-ын хөнгөлөлт үзүүлэх зарчим, гаалийн татварын хязгаарын үүрэг хариуцлагаас няцсан байна. Хятадын тал ДХБ-д зарга мэдүүлээд байна. Америкийн талын саяхан нийтэлсэн 200 тэрбум ам долларын үнэ бүхий Хятадын бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах гэж мэдэгдсэнд чиглүүлэн Хятадын тал ДХБ-д зарга мэдүүлээд байна гэжээ. Энэхүү арга нь ДХБ-ын үндсэн дүрмийг хамгаалах зайлшгүй арга болох юм гэж тэрээр илэрхийлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ