Ши Жиньпин АНЭУ-д төрийн айлчлал хийж байна

2018-07-20 09:41:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин АНЭУ-д төрийн  айлчлал хийж байна

19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор  Абу – Дабид хүрэлцэн  очиж, АНЭУ-д төрийн айлчлал хийж байна.

Ши Жиньпиний суусан тусгай  нисэх онгоц АНЭУ-ын харья агаарт ороход тус улсын агаарын цэргийн 12 байлдааны  нисэх онгоц хамгаалж явлаа. Тухай орон нутгийн цагаар үдээс хойшийн 5 цаг 40  минутад тусгай нисэх онгоц  Абу – Дабигийн ерөнхийлөгчийн нисэх онгоцны буудалд  газардлаа. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаний хамт онгоцноос буухад  АНЭУ-ын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухамед, Абудабигийн хун тайж  мухамед халуун дотноор угтан авлаа. АНЭУ-ын багачууд хүүхдүүд Ши Жиньпин болон  түүний гэргий Пэн Лиюаньд цэцэг барилаа.

Дэд ерөнхийлөгч бөгөөд  ерөнхий сайд Мухамед нисэх онгоцны буудалд Ши Жиньпинд зориулан угтах ёслол  зохиолоо.

Ши Жиньпин АНЭУ-д төрийн  айлчлал хийж байна

Ши Жиньпин Хятадын засгийн  газар, ард түмний өмнөөс АНЭУ-ын засгийн газар ард түмэнд халуун дотно  мэндчилгээ хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад АНЭУ  дипломат харилцаа тогтоосон 34 жилийн турш хоёр орон харилцан хүндэтгэж, эрх  тэгш харилцаж, хоёр талын харилцаа ихээхэн хөгжиж, олон салбарын ажил хэрэгч  хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжтэй боллоо. АНЭУ бол миний энэ удаагийн  айлчлалын эхний өртөө болно. Мөн ч миний Хятад улсын даргаар улиран сонгогдсоны  дараа айлчилж байгаа анхны орон тул АНЭУ-ыг Хятад улс чухалчлан үзэж байгааг  харуулж байгаа юм. Бид  Абу - Даби ирмэгцээ АНЭУ-ын ард түмний халуун дотно  найрсаг сэтгэлийг мэдэрч, сэтгэл догдолж байна. АНЭУ-ын удирдагчтай хоёр орны  харилцааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэж байна. Хоёр  талын хамтын хүчин чармайлтаар энэ удаагийн айлчлал бүрэн дүүрэн амжилт олж,  хоёр орон хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх нь дамжиггүй гэжээ.  

АНЭУ-д төрийн айлчлал  хийснийхээ дараа Ши Жиньпин бас Сенегал, Руанда, Өмнөд Африкт төрийн айлчлал  хийж, Йоханнесбург болох БРИКС-ын орнуудын удирдагчдын 10 дахь уулзалтад  оролцож, буцах замдаа Маврикийд найрсаг айлчлал хийх болно. 

Их уншсан

холбоотой мэдээ