Америкийн компаниуд Хятадад ашигтай ажилладгийн нууц

2018-07-20 14:33:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын 301 тоот заалтын тухай комисс 8-р сарын 20-ноос 23-ны өдрүүдэд сонсгол хийж, АНУ-ын засгийн газрын 7-р сарын 10-нд дэвшүүлсэн Америкийн Хятадаас импортолж байгаа 200 тэрбум ам долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс 10 хувийн гаалийн татвар нэмэн хураах бараа материалын жагсаалтыг дахин хэлэлцэх юм. Хятадын засгийн газрын нөхвөр олгох зэрэг худалдааны шударга бус арга барилаас болж бид хохирч байгаа тул ийм шийдвэр гаргахад хүрсэн хэмээн Трампын засгийн газар мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэтчилэнгийн нэг талт мэдэгдлүүдээс дэлхийн олон нийт Америк улс Хятадтай хийж байгаа худалдаандаа алдагдал хүлээж, Америкийн компаниуд Хятадад дарамтлуулж байгаа гэсэн дүгнэлтэд хүрч мэдэхээр байна. Үнэн хэрэгтээ бодит байдал эсрэгээрээ юм.

Эн тэргүүнд Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжил, хэрэглээний асар том зах зээл дээр Америкийн компаниуд маш их амжилт олж байгаа билээ. Кабелын эд анги болон холбогч материалын үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Америкийн Amphenol компани анх 1984 онд Хятадын зах зээлд нэвтэрсэн юм. Тус компанийн тайлангаас үзвэл, 2008-2017 онд нийт орлого нь жилд дунджаар есөн хувиар нэмэгдэж ирсэн ба зөвхөн Хятадын зах зээлээс олсон орлогын хэмжээ 560 саяас 2.1 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдсэн нь жилд дунджаар 16 хувийн өсөлттэй ажиллажээ гэсэн үг юм. Энэ нь бараг дэлхийн өсөлтийн хоёр хувьтай тэнцэнэ.

Өнгөрөгч 10 жилд Amphenol компанийн Хятадын зах зээлээс олсон ашгийн хувь хэмжээ нь дэлхийн зах зээл дэх нийт борлуултын 17 хувьтай тэнцэж байснаа 30 хувь болтлоо нэмэгджээ. 2015 онд тус компани Хятадын нийт зах зээлийн 80 хувийг эзэлсэн байна.

Түүнчлэн, Amphenol компани нь Хятадын зах зээлээс асар их ашиг олсон Америкийн ганц компани биш юм. Улсын бүртгэлийн мэдээллээр, Америкийн Corning компанийн үйлдвэрлэсэн шилэн хавтан Хятадын нийт зах зээлийн 50 хувийн эзэлж, 2017 онд Corning компанийн орлого 5 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь тус компаний олон улсын нийт орлогынх нь 22.6 хувьд хүрсэн байна. Түүгээр ч зогсохгүй Хятад улс Corning компанийн шилэн хавтан үйлдвэрлэх борлуулах чухал бааз болсон юм.

Apple, Женерал Моторс компаний тухайд бол Хятад улс тэдгээрийн үйлдвэрийн үндсэн бааз нь болсон төдийгүй хэрэглээний зах зээлээрээ АНУ-ыг давж гарсан билээ.

Нэг зүйлийг онцгойлон сануулахад, Хятад улс гадаадын компаниудын хөгжлийн орчин тааруу төв баруун бүсэд болон зарим аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулахыг дэмжин урамшуулж орон нутгийн засаг захиргаанаас санхүү, түрээс, татвар, хөрөнгө зээл, газар олгох зэрэг талаар хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсэн байна. Хөнгөлөлтийн эдгээр бодлого нь Хятадад хөрөнгө оруулж байгаа Америкийн компанийн хувьд чухал түлхэц үзүүлж, тэдний өндөр ашиг орлогынх нь эх үүсвэр болсон аж.

Тухайлбал Хятадын баруун бүс нутаг, төв баруун бүс нутагт гадаад дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай автомашины үйлдвэрлэл эрхлэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15 хувиар төлүүлдэг. Тэтгэлэгт хамрагдсан шинэ технологийн бизнесийн гол аж ахуйн нэгжүүдээс ч 15 хувийн татвар авдаг. Уг бодлогын үр шимээр Америкийн автомашины Женерал Моторс, Форд зэрэг том компани, SGMW, JMC зэрг компаиар дамжин, татварын хөнгөлөлт эдэлснээс гадна импортолсон тоног төхөөрөмжөө ч гаалийн татвараас хөнгөлүүлж, дотоодын хамтрагч аж ахуйн нэгж нь жил болгон орон нутгийн захиргааны их хэмжээний нөхөн олговрыг авч байсан. Үүнд санхүүгийн хөнгөлөлт, судалгааны зардал болон бодлогын чанартай нөхөн олговрууд багтдаг юм.

Хятадын Хөдөө аж ахуйн яамны Хөдөө аж ахуйн механикжилтын удирдлагын хэлтсийн гаргасан статистикийн тоо баримтаас үзвэл, 2016-2017 онд Америкийн хөрөнгө оруулалттай хөдөө аж ахуйн механикжилтын аж ахуйн нэгж Хятадын засгийн газраас өгсөн 657 сая юань, 745 сая юанийн нөхөн олговрыг авчээ.

Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр Америкийн олон компаниуд Хятадад ирж, иргэддээ зориулан орон нутгийн захиргаанаас олгосон тус улсын хөнгөлөлтийг ашиглан өндөр ашиг хүртсэн нь нууц биш юм. 2010 онд Хятад улс Америкийг ардаа орхин, дэлхийн автомашины хамгийн том зах зээл болсон. Энэ нь Америкийн олон аж ахуйн нэгжийн хувьд Хятад улс “Амийг нь аврах арьяабал бурхан” нь болж байсан юм. Тухайлбал, Женерал Моторс корпорацийн Хятадад хөрөнгө оруулан бйагуулсан хоёр компанийн 2017 оны ашиг нь 27 тэрбум 990 сая юаньд хүрсэн бөгөөд зөвхөн Женерал Моторс корпорац дангаараа 13 тэрбум 330 сая юанийн ашиг хүртсэн ажээ. Хятад улсад ирж ганзагаа дүүргэсэн тус компани 2017 онд олон улсын салбартаа 10 тэрбум 980 сая юанийн алдагдалтай байжээ.

Хятад улс дэлхийн интеграл микро схемийн хамгийн том хэрэглэгч зах зээл болж, дэлхийн 50 хувийн интеграл микро схемийг Хятадын зах зээлд борлуулсан байна. Сүүлийн жилүүдэд Хятад улсад хүрээ хэмжээгээ өргөтгөсөн Америкийн аж ахуйн нэгжүүд ихэд өөдлөн дэвжсэн билээ. 2016-2017 онд Интел, Куалкоммийн Хятад улсад борлуулсан хэмжээ нь тус тус 28.8 тэрбум, 28.1 тэрбум ам.долларт хүрч, нийт орлогынх нь 24, 58 хувийг эзэлжээ. 2017 онд Америкийн интеграл микро схемийн гол 20 компанийн Хятад улс дахь орлого нь 75 тэрбум ам.долларыг давж, нийт орлогынх нь 35 хувийг эзэлсэн байна.

2018 онд Хятад улс Америкийг давж, дэлхийн хамгийн том хэрэглэгч зах зээл болох төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хурдацтай өсөлтөөрөө дэлхийг дэндийлгэж байгаа Хятад улс олон улсын аж ахуйн нэгжүүдийн булаалдаж буй том зах зээл болоод байгаа билээ. Америкийн компаниуд энэ өрсөлдөөний эхний эгнээнд жагсацгааж байна.

Вашингтон Америкийн ашиг сонирхлыг хамгаалах нэрээр Хятад улсад худалдааны дайн зарлаж байгаа энэ үед ганц талын иймэрхүү бодлого нь Хятад улсад эрт ирж ажиллаад элбэг ашиг хүртсэн Америкийн аж ахуйн нэгжүүдэд ашигтай гэж үү гэсэн асуулт зайлшгүй урган гарч ирж байна. Худалдааны дайнд хоёр тал зэрэг хохирохоос биш хамт хожихгүй гэдэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг үзэл болоод байгаа юм. 


Их уншсан

холбоотой мэдээ