АНУ-ын бодлого, үг яриа, үйл ажиллагаа наад захын хариуцлагатай байх хэрэгтэй

2018-07-20 18:16:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: АНУ том гүрний хувьд, бодлого, үг яриа, үйл ажиллагаа нь наад захын хариуцлагатай байж, дэлхийн засаглалд саад хийх биш харин ашигтай байх хэрэгтэй гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүн Ин 20-нд Бээжин хотноо илэрхийлжээ.

Эх сурвалжаас үзвэл, АНУ-ын Цагаан ордны худалдааны асуудлаархи үндэсний зөвлөлийн дарга Питер Наварро, Хятад улс дэлхийн бусад оронтой худалдааны асуудлаар аз туршсан тоглоомд ороод байна, АНУ бусад оронтой хамтран ажиллаж аргацаах шаардлагатай гэсэн байна. Үүнд чиглүүлэн Хуа Чүн-Ин мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хүйтэн дайн үзэл баримтлалаа орхиж, биеэ хэтэрхий тоож, ашиг хонжин хөөсөн аз туршсан тоглоом хийхгүй байх гэсэн бол Хятадын талын санаачилж уриалсаар ирсэн үзэл бодол юм. “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах”-ыг “ХКН-ын дүрэм”, “БНХАУ-ын үндсэн хууль”-д бичин оруулсан юм. Харилцан хүндэтгэж, эрх тэгш шударга, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртээх шинэ хэлбэрийн олон улсын харилцаа байгуулахыг ахиулж,  хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах бол Хятадын дипломат бодлогын ерөнхий зорилт юм. Хятадын тал эрх ашиг хавсарган, эрх үүргийг тэргүүн байранд тавих зөв эрх ашгийн үзэл болон үнэн бодитой, чин үнэнч үзэл баримтлалыг баримталж, хөгжиж байгаа орнуудтай эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хэзээд хөгжиж байгаа орнуудын найдвартай найз, үнэнч түнш байж, тэдний сайшаалыг хүлээсэн юм гэжээ. 

Хуа Чүн Ин хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хурдацтай хөгжил, хэрэглээний асар том зах зээл дээр Америкийн компаниуд маш их амжилт олж ганзагаа дүүрэн явж байна. Хятад улс бол Apple, Женерал Моторс компани хамгийн том хэрэглээний зах зээл мөн. 2017 онд Женерал Моторс олон улсын салбартаа 10 тэрбум 980 сая юанийн алдагдалтай байсан нөхцөлд түүний Хятадад хөрөнгө нийлүүлэн байгуулсан хоёр компани нь 13 тэрбум 330 сая юанийн ашиг олсон байна. Хятад улс АНУ-д 450 ам долларын үнэтэй костюм экспортлоход Хятад улс 5 хувийн ашиг олж, АНУ 84 хувийн ашиг олдог байна. үүнийг Америкийн тал хэрхэн тайлбарлах бол? Үүгээр Америкийн тал Хятад Америкийн эдийн засаг худалдаанд хохирч байна гэж хэлэх үү? Хятадын Америктай аз үзсэн тоглоом тоглож байна гэж хэлэх үү гэжээ.

Хуа Чүн Ин хэлэхдээ, АНУ шийдэм барьж бусдыг дур зоргоор цохиж байгаа мөртөө бусад хүн хариуцаж биеэ хамгаалахыг зөвшөөрөхгүй байна. Өөрөө хаалгаа барьж байгаад бусдыг нөхцөл дагалдууллагүйгээр хаалгаа нээлттэй байлгахыг шаардаж байна. улсын дотоодын улс төрийн шаардлага болон өөрийн хонжин санаагаар бусад орны эрх ашиг, олон улсын дүрэм журмыг ул доороо гишгэж, өөрийн орны эрх ашгаа дээгүүр тавьж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ