БНХАУ, АНЭУ иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоов

2018-07-20 22:51:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ, АНЭУ иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоов

ХОУР-гийн мэдээ: АНЭУ-д төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Абу-Дабид АНЭУ-ын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухамед, Абудабигийн хун тайж Мухамед нартай уулзжээ. БНХАУ, АНЭУ-ын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоож, олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд, нэн өргөн цар хүрээнд, нэн олон шат давхарт тасралтгүй хөгжүүлэхээр хоёр тал санал нэгджээ.

Ши Жиньпин: БНХАУ, АНЭУ хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж бий гол асуудлуудыг дэмжиж , өөр өөрийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнахыг дэмжих ёстой. БНХАУ болон АНЭУ “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны түнш байж, Хятад улс АНЭУ-г “Нэг бүс нэг зам”-ын байгуулалтын гол болох улс хэмээн үзэж, эрхэм хун тайжийн “Торгоны замыг дахин хөгжүүлэх” саналыг сайшааж байна. Хоёр тал стратегийн уялдаа холбоо, үйлдвэрлэл болон төрийн бодлогын ойлголцлоо гүнзгийрүүлэн, хоёр талын “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх чухал төслүүдээ сайн хэрэгжүүж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулахаар хичээн зүтгэх хэрэгтэй. Хятад улс АНЭУ-тай эрчим хүчний хамтын ажиллагааны цогц загварыг бий болгож, хөрөнгө оруулалт болон санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байна. Аюулгүйн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, терроризмыг эрс эсэргүүцэх болно. Иргэний ойлголцол,хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэн, адил бус шашин, соёлын талаар харилцан ойлголцож, багтаамжтай байх хэрэгтэй гэжээ.

БНХАУ, АНЭУ иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоов

Уулзалтын дараа БНХАУ, АНЭУ хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаанд хүрсэн нэгдсэн мэдэгдэл нийтэлжээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар “Нэг бүс нэг зам”-ын байгуулалт зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Абудабигийн хун тайж Мухамед Ши Жиньпин даргад АНЭУ-ын дээд одон Зайед одонг олгож, Араб адуу бэлэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ