Ши Жиньпин “БНХАУ болон БНРУ-ын гүн зузаан найрамдал” гэх нийтлэл хэвлүүлэв

2018-07-21 15:46:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-р сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Руанда Улсад төрийн айлчлалаа эхлүүлэхээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин БНРУ-ын “ New era” сонинд “БНХАУ болон БНРУ-ын гүн зузаан найрамдал” гэх нийтлэл хэвлүүлжээ. Нийтлэлд:

          БНХАУ болон БНРУ-ын гүн зузаан найрамдал

          БНХАУ-ын дарга Ши Жиньпин

 

Паул Кагаме ерөнхийлөгчийн урилгаар би 7-р сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Руанда Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь миний хувьд Бүгд Найрамдах Руанда Улс дахь анхны айлчлал, мөн ч Хятадын улс даргын Бүгд Найрамдах Руанда Улсад айлчлал болох учраар энэ айлчлалыг би хүсэн хүлээж байна.

БНРУ уул толгодын орон гэх сайхан алдартай. Уул ус нь үзэсгэлэнт сайхан, үлэмж баялаг, ард түмэн нь хөдөлмөрч, омог зориг төгөлдөр байж, Африкийн эх хуурайн эрч хүчийг гайхуулсан орон юм.

Сүүлийн жилүүдэд Кагаме ерөнхийлөгчийн удирдлагаар БНРУ-ын засгийн газар болон ард түмэн хичээн зүтгэж, өөрийнхөө хөгжлийн замаар эрчтэй урагшилж байна. Өнөөгийн байдлаар БНРУ засаг төр нийгэм тогтвортой, эдийн засаг эрчтэй хөгжсөн, олон улс болон бус нутаг дахь нэр хүнд тасралтгүй нэмэгдэж, Африк тив, түүнчлэн дэлхийн сэргэн мандлын үе шатандаа яваа улс орнуудын үлгэр жишээ болж чадсан байна. Тийм учраас та бүхэнд баяр хүргэж байна. БНРУ улам эрчтэй хөгжиж, илүү их олон амжилт гаргахыг хүсэж байна.

БНХАУ болон БНРУ 1971 онд дипломат харилцаа тогтоож, 47 жилийн турш хоёр тал үргэлж чин сэтгэлээсээ нөхөрлөх, тэгш эрхтэй харьцаж, хоёр ард түмний нөхөрлөл олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулж чадсан байна. Сүүлийн жилүүдэд хоёр тал хамтын хүчин чармайлтаар, БНХАУ, БНРУ-ын харилцаа эрчтэй хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа үр ашигтай болж, шинэ эрч хүчээр сэлбэгдэж байна.

Өнөөдөр БНРУ “2020 оны төсөл” хөгжлийн стратегийг идэвхтэй хэрэгжүүлж, БНХАУ “хос зуун жил”-ын зорилтыг  биелүүлэхээр чармайж байна. Хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд түүхэн боломж бүрдэж байна. Өнгөрсөн оны 3-р сард Кагаме ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж, бид шинэ нөхцөл байдалд хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал хамтын ойлголцолд хүрч, хоёр орны харилцааны хөгжилд цогц төлөвлөгөө хийсэн. Энэ удааны айлчлал БНХАУ болон БНРУ-ын уламжлалт найрсаг харилцаа болон олон салбар дахь хамтын ажиллагаанд шинэ боломж бүрдүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулж, шинэ ололт амжилттай байж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээнэ гэдэгт би итгэж байна гэжээ.  



Их уншсан

холбоотой мэдээ