Дянь Чи-гийн хамгаалалтын амжилт хялбар бус ирэв

2018-07-23 16:46:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дянь Чи-гийн хамгаалалтын амжилт хялбар бус ирэв

Кунмин хотыг дурдахад хүмүүс түүний өөр нэг нэрийдэл буюу хаврын хот  гэдгийг өөрийн эрхгүй  бодож олдог.  Кунмин хотын дулаан чийгийн хэмжээ нь  тохиромжтой, нарны тусгалтын цаг урт байдаг учраас дөрвөн улиралд байнгын  ногооноор байж, хүмүүс түүнийг хаврын хот гэдэг. Энэ нутгийн иргэдийн сэтгэлд  хоногшсон үзэсгэлэнт өндөрлөгийн нуур цөөрөм -Дянь нь өнгөрсөн зууны наяад оноос  бохирдлын байдалд орж, 90-ээд онд хүрэхэд хамгийн ноцтой бохирдсон нуур цөөрмийн  нэг болжээ. Тэгвэл өнөөдөр ямар байдалтай байгаа бол ?  Үзэсгэлэнт дүр төрхөө  сэргээж чадсан эсэх тухай манай сурвалжлагчийн мэдээлэлтэй танилцана  уу. 

Дянь Чи-гийн хамгаалалтын амжилт хялбар бус ирэв

Газар зүйн байрлалын онцлог болон хүн төрөлхтний үйл ажиллагааны  улмаар өнгөрсөн зууны 70-аад оноос эхлэн Кунмин хотын иргэн  Дянь Чи-гийн эргэн  тойронд хөдөө аж ахуйг ихээр хөгжүүлж, нуурын хэмжээ болон намгархаг газрын  талбай ихээр багассан юм. 80-аад оноос өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлж  эхэлснээр, хот суурингийн аж ахуйн нэгж түргэн хөгжиж, хотжилт тасралтгүй  өргөжив. Олон шалтгааны улмаар  Дянь Чи-гийн усан хил дэх хүмүүсийн ажиллагаа нь  түүний хүрээлэн буй орчны даацаас хэтэрч, усны чанар түргэн  муудаж, Vзэрэглэлийн  бохирдолд хүрэв. 

Дянь Чи-гийн хамгаалалтын амжилт хялбар бус ирэв

Кунмин хотын иргэн ноён Ван эргэн санаж хэлэхдээ, 

 "Урьд нь бид нууранд сэлж байсан, хожим нь амьдралын бохир ус, цаасны үйлдвэр  зэрэг бохирдол улмаар газар авсан ба байгаль орчныг хамгаалах үзэл танилт  дутуу байдгийн улмаас нуур улам бохирдож, бид ч тэнд сэлж чадахаа больсон.  Өнгөрсөнд энэ нууранд маш том загас байдаг, хүмүүс агнадаг байсан" гэв.     

Дянь Чи-гийн хамгаалалтын амжилт хялбар бус ирэв

Үнэндээ  өнгөрсний Дяньчи нь Күньминчуудын сайхан дурсамжийг тээж байдаг юм. Күньмин  хотын орлогч дарга Ү Тао хэлэхдээ, 

  "Өнгөрсний Дяньчи маш сайхан байлаа, 50-60-аад оны үед, Дяньчигийн  усны чанар хоёр зэрэглэлийн хэмжээнд тогтвортой хүрдэг байсан бөгөөд тэр үед  усны чанар их сайн байсан. 50-аад онд бид гоожуур усаар хүнсний ногоо угаадаг  байсан бол 60-аад оны үед сам хорхойтой хоол хийж, 70-аад оны үед нуурын усанд  сэлдэг байв, тэр үед усанд сэлэхэд маш сайхан байсан хэмээн ярьцгаадаг байлаа.  Усанд сэлж байна гэдэг нь усны чанар нэгэнт 3 зэрэглэлээс дээш түвшинд хүрснийг  харуулж байна. 80-аад оны эхний үеэр, усны чанар 3-4 зэрэглэлийн хооронд  хэлбэлздэг байсан ч усанд сэлж болдог байлаа. Харин 80-аад оны эцсээс муудаж  ирсэн юм" гэжээ. 

Өнгөрсөн  зууны 80, 90-ээд оны үед, Хятадын эдийн засаг хурдтай хөгжснөөр экологи хохирч,  байгаль орчин бохирдов. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэхийн зэрэгцээ ард  иргэд, засгийн газрын аль аль нь үүнийг аажмаар мэдэрч эхэлсэн бөгөөд байгаль  орчинг сүйтгэн байж хөгжих нь тогтворгүй мөртөө алдагдалтай гэдгийг мэдэрч  байлаа. Иймээс өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс буюу Хятад улс “9-р таван  жилийн төлөвлөгөө” хэрэгжүүлсэн 20 гаруй жилд, орон нутгийн захиргаа их  хэмжээний хөрөнгө оруулалт хийж, Дяньчигийн бохирдлыг засан сайжруулах ажилд  зарцуулсан юм. Күньмин хотын орлогч дарга Ү Тао хэлэхдээ:  

Тэрээр хэлэхдээ: "Таван жилийн  төлөвлөгөөг залгаагаар дөрөв удаа хэрэгжүүлснээр, Дяньчид 50 гаруй тэрбум юаний  хөрөнгө оруулж, авралтын чанартай үйл ажиллагаа өрнүүлэв. Ингээд бид 20 гаруй  жил завсар зайгүй сайжруулан зассаны дүнд, одоогийн Дяньчи үндсээсээ өөрчлөгдөж,  усны чанар тогтвортой сайжрав, үүнд нуур өөрөө цэвэрших багтаж байгаа ба алхам  дараатай сэргэж ирсэн юм" гэжээ.

Дянь Чи-гийн хамгаалалтын амжилт хялбар бус ирэв

Олон улсын хүмүүс V гэсэн латин  үсгийн хэлбэрээр ялалтыг илэрхийлдэг, энэ нь бас ч Ромын 5 гэсэн тоо юм. Өнөөдөр  Дяньчигийн усны чанар сэргээд V төрлийн стандартад хүрэв, энэ нь даруй  Дяньчигийн экологийн хамгаалалт шат ахисан амжилт олсныг харуулав. Гэвч Дяньчийг  хамгаалах үйл ажиллагаа дуусаагүй байсаар, тэр нь хүмүүст гүнзгий сэнхрүүлэл  өгсөн юм, хүн хийгээд байгаль эесэг зохицонгуй хамт оршдог ногоон хөгжил бол сая  сайн сайхан амьдралд хүрэх зам юм аа.

Их уншсан

холбоотой мэдээ