Чы Шүйхэ голыг хамгаалж, Хөх мөрний дээд урсгалын сав гарын экологийн байгуулалтын “Алтан брэнд” бий болгож байна

2018-07-25 16:20:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чы Шүйхэ голыг хамгаалж, Хөх мөрний дээд урсгалын сав гарын экологийн байгуулалтын “Алтан брэнд” бий болгож байна

Чы Шүйхэ гол нь Хятадын Хөх мөрний сав газрын үндсэн цутгалан байж, Юньнань мужийн Жэньшюн сяниас үүсэлтэй бөгөөд 512 км мурий замаар Юаньнань, Гүйжөү, Сычуань 3 мужид урсан ороод, дахин Сычуаний Хэжян мөрөнтэй хамт Хөх мөрөнд цутгадаг. Дэлхийн тэргүүлэх цагаан дарсны бүс нутгийн хувьд, Чы Шүйхэ голын эрэг нутагт хэдэн мянган дарс үйлдвэрлэх аж ахуйн нэгж байж, Хятадын цагаан дарсны аж үйлдвэрт олон зуун тэрбум бүтээгдэхүүний үнэ цэнээ үзүүлж байна. Ялангуяа Маотай зэрэг дэлхийд нөлөө бүхий Хятадын брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Хятадад биологийн олон янзын байдлыг хамгаалах чухал бүсийн хувьд, Чы Шүйхэгийн экологийн ач холбогдол бүр ч илүү үнэ цэнэтэй юм. Сүүлийн жилүүдээс, Гүйжөү мужийн орон нутаг иж бүрэн арга хэмжээ боловсруулж, Чы Шүйхэ голыг сэргээн хамгаалж байна. 

Хөх мөрний эдийн засгийн бүсийн дээд урсгалд байрлах Чы Шүйхэ голын эрэг дэх Maoтай групп бол Чы Шүйхэ голын сайн сайхан экологи, байгаль орчны үр шимийг хүртэгч юм. Маотай группийн намын хорооны нарийн бичгийн дарга, ерөнхий захирал Ли Баофан: хэрэв Чы Фүйхэ голын таатай экологи байгаль орчин байгаагүй бол Маотай дарс ч байж чадахгүй, Хөх мөрний эдийн засгийн бүсийн экологийн давуу талын хамгийн том ашиг хүртэгчийн хувьд, Маотай нь экологийг хамгаалах талаар маш гүнзгий ухамсар, хариуцлагат байр суурьтай юм гэжээ. Ли Баофан хэлэхдээ:“Сүүлийн жилүүдэд экологийн аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хамтарсан хичээл зүтгэлээр Маотай компани орчны бохирдлоос сэргийлэх, ногоон үйлдвэрлэл, эрчим хүч хэмнэн бохирдуулалтыг багасгах, орчил эдийн засгийн хөгжил, түүнчлэн “нөөцийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй” компани болгон бүтээн байгуулах талаар зарим амжилтад хүрэв. Өдгөө Маотай компани 468 сая юанийн хөрөнгө оруулалт хийж бохир ус цэвэршүүлэх 5 үйлдвэр байгуулсан. Үүний зэрэгцээ усыг давтан ашиглах төсөл хэрэгжүүлж, усны нөөцийн хангалтын үр ашгийг ихээхэн нэмэгдүүлэв.”

2007 онд Маотай үйлдвэрийн баазын экологийн орчныг хамгаалахын тулд Гүйжөү мужийн Байгаль орчныг хамгаалах байгууллага Маотай архи үйлдвэрлэх бүсийн 25 томоохон компанитай “11-р таван жил”-ын хугацааны гол бохирдол бодисын нийт хэмжээг бууруулах зорилтын үүрэг хариуцлагын баримт бичигт гарын үсэг зурсан байна. Түүнээс хойш Гүйжөү муж “Чы Шүйхэ голын дээд урсгалын экологийн чадавхыг хамгаалах бүсийн төлөвлөлт” гаргаж, 2.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж Чы Фүйхэ гол болон ойролцоох бүсийн экологийн орчныг хамгаалжээ.Тус мужийн Ус ашиглалтын тэнхимийн ерөнхий инженер Ли Жинь хэлэхдээ:“Манай Гүйжөү муж голын урсгал, экологийн эрүүл байдлыг хамгаалахын тулд сүүлийн жилүүдэд мужийн дотооддоо зарим орон нутгийн чанартай хуулийн тогтоол гаргаж, энэ онд мөн Гүйжөү мужийн усны бохирдлоос хамгаалах дүрэм гаргав. Усны нөөцийг хамгаалахаа эрчимжүүлснээр манай мужийн усны нөөцийг хамгаалах ажил илэрхий үр бүтэмжид хүрч, 2017 оны шалгалтын дүнд мужийн усны нөөц, усны чадавхын стандарт хангасан үзүүлэлт бүгд 85% хувиас давж, ялангуяа бид Чы Фүйхэ голыг хамгаалахаа улам эрчимжүүлсэн юм.”

2017 оноос нааш Хятадын Чи Шүйхэ голын урсгал дагуу бүсийг хамгаалах засах хамтын ажиллагааны дэмжих хурал болон экологийн орчныг нь хамгаалах төслийн хэлцэл Маотайд болж, гурван мужийн нэгдсэн хамгаалалтын механизм бүрдэж, уг голын экологийг урт хугацаа хамгаалах тогтвортой үйл ажиллагааны механизмд удирдан хамаарах баталгаа хангасан юм. 

Хятадын Хөх мөрний цорын ганц нээж ашиглаагүй, бохирдоогүй, усан сан байгуулаагүй салбар урсгал болсны хувьд Чи Шүйхэ голын экологийн хамгаалах ажлыг Гүйжүү мужийн засгийн газар болон уг голын урсгал дагуу холбогдох аж ахуйн нэгжүүд дээд хэмжээгээр чухалчилж, түүний унаган төрхөөрөө байгаа экологийн орчин нь Гүйжүү мужийн Хөх мөрөн дагуу эдийн засгийн бүс байгуулах үлгэр жишээ болсон юм. 


Их уншсан

холбоотой мэдээ