Хятад, Орос, Монгол улсын хилийн бүсээр аялах авто аялал эхэллээ

2018-07-25 18:17:36
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО-ны Аялал жуулчлалыг хөгжүүлэх хороо, Манжуур  хотын захиргаанаас санаачлан, Манжуур хотын Аялал жуулчлалыг хөгжүүлэх хороо,  ОХУ-ын Хойд Байгаль хилийн бүсийн Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн  засгийн яам, Монгол улсын Дорнод аймаг хамтран зохион байгуулсан Хятад, Орос,  Монгол гурван улсын “Цайны зам-Энхийн аялал” хилийн бүсийн авто машинаар аялах  арга хэмжээний нээлтийн арга хэмжээ Манжуур хотод зохиогдлоо. 5 өдрийн хугацаанд  авто аялагчид гурван орны хилийн бүсээр аялан, орон нутгийн аялал жуулчлалын  маршрут болон үзэмжит газруудтай танилцах юм байна.  

Манжуур хот нь Хятад, Орос, Монгол гурван улсын  уулзварт байрладаг бөгөөд Ази, Европын эх хуурайг холбох замын чухал газар байж,  цайны зам, Хятад, Орос, Монгол эдийн засгийн коридорын чухал хот байж, гурван  улсын үндсэн дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач  холбогдол үзүүлж байдаг.  

Их уншсан

холбоотой мэдээ