Ши Жиньпин БРИКС-ийн аж үйлдвэр худалдааны форумд оролцож үг хэлэв

2018-07-26 10:08:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин БРИКС-ийн  аж үйлдвэр худалдааны форумд оролцож үг  хэлэв

25-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болсон БРИКС-ийн аж үйлдвэр худалдааны форумд оролцсон бөгөөд “Цаг эриний урсгалыг дагаж, хамтын хөгжлийг биелүүлье” сэдэвтэй чухал үг хэлсэн байна. Тэрээр: БРИКС-ын орнууд түүхэн чиг хандлагатай нийцэж, хамтран ажиллаж хамтдаа хожих, инновацид тулгуурласан, хүртээмжтэй, олон талт үзлийг баримталж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгохын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой хэмээн онцоллоо.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, БРИКС-ийн механизмын үүсэл хөгжил нь дэлхийн эдийн засаг, олон улсын бүтцэд гарсан чухал өөрчлөлт юм. Нэгдүгээр 10 жилд, БРИКС-ийн хамтын ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийн замдаа буцан ороход онцгой хувь нэмэр оруулсан юм. Өнөөгийн дэлхий дахин 100 жилд байгаагүй томоохон өөрчлөлтөд тулгарч байна. Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хувьд, энэ дэлхийд ашигтай боломж, сорилтууд олон бий. Бид олон улсын бүтцийн өөрчлөлтийн түүхэн үйл явцад хамтран ажиллах ёстой. Дэлхийн хөгжил, БРИКС-ийн орнуудын хамтын хөгжлөөс өөрийн хөгжлийг эрэлхийлэх ёстой, хоёрдугаар “Алтан 10 жил”-ийн шинэ үсрэлтийг биелүүлэх ёстой юм гэжээ. 

Ши Жиньпин БРИКС-ийн  аж үйлдвэр худалдааны форумд оролцож үг  хэлэв

Ши Жиньпин: эдийн засгийн хамтын ажиллагаа нь БРИКС-ийн хамтын ажиллагаанд маш чухал бөгөөд хамгийн баялаг үр бүтээлтэй салбар юм. Аж үйлдвэр, худалдаа бол БРИКС-ийн эдийн засгийн хамтын ажиллагааны гол хүч, шинэ эрч хүч юм. Хоёрдугаар “Алтан 10 жил”-ийг нээж буй нь бизнес худалдаанд шинэ боломж авчирч байна. Аж ахуйн нэгжийн эзэд найз нөхөд, өөрсдийн давуу талаа бүрэн ашиглаж, өөрчлөлт, инновацийг зоригтой хийж, эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан, таван орны харилцан ашигтай, хамтдаа хөгжихийг дэмжиж, хамтын хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна хэмээн онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ