Хятадын олон улсын импортын яармагт 2800 гаруй аж ахуйн нэгж оролцохоор болжээ

2018-07-30 11:20:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын импортын яармагт 2800 гаруй аж ахуйн нэгж оролцохоор болжээ

100 хоногийн дараа Хятадын олон улсын импортын үзэсгэлэн яармаг нээгдэхтэй холбогдуулан 27-ны өдөр хэвлэлийн бага хурал боллоо. Олон улсын импортын анхны үзэсгэлэн яармагт 130 гаруй улс орон бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд 80 улс орон, олон улсын 3 байгууллага үндэсний үзэсгэлэн ажиллуулахаа нотлоод байгаа юм байна.

Хятадын худалдааны яамны орлогч сайд Ван Бин Нань хэвлэлийн бага хуралд: Хятадын олон улсын импортын үзэсгэлэн яармагийг аж ахуй бизнесийн яармаг, улс орны худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн гэж ангилах юм байна. Аж ахуй бизнесийн яармаг 270 мянган ам метр талбай эзэлж, цар хэмжээгээрээ дэлхийн бизнесийн яармагийн тэргүүний эгнээнд орж, 130 гаруй улс орон бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн 200 нь уг яармагт оролцохоор болсон гэжээ. Анхны бүртгэлээр, уг яармагт оролцох аж ахуйн нэгж 100 гаруй шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи дэлгэн үзүүлж, олон улсын хамгийн тэргүүний, хамгийн төлөөлөх чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг харуулах болно. Улс орны худалдаа хөрөнгө оруулалтын үзэсгэлэн 30 мянган ам метр талбай эзлэн, барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, аж үйлдвэрийн байдал, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал тэрчлэн орон нутгийн  бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлэх болно. Цөөн бус орон бас цогцолбор арга хэмжээ зохиох юм байна. Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ