Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилд Хятадын нийгэм илүү нээлттэй хөгжив

2018-07-30 17:15:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Польш улсаас Хятадад суугаа элчин сайд асан Здзислав Горалсзик саяхан Варшавт   ХОУР-гийн сурвалжлагчид ярилцлага өгсөн байна. Тэрээр: өөрчлөлт шинэчлэлтийн   бодлого Хятад улсыг нэгэн нээлттэй, орчин үеийн улс болгосон гэжээ.

Шинэ Хятад улс байгуулагдсаны дөрөв дэх жилд Здзислав Горалсзик Бээжинд ирж   сурч, урд хожид Бээжингийн их сургууль болон тухайн үеийн Бээжингийн гадаад   худалдааны институтэд 6 жил суралцаж, түүнчлэн Чи Хуань У хэмээх Хятад нэр   авчээ. 1972-1999 оны хооронд тэрбээр өмнө хойно 4 удаа Польшоос Хятадад суугаа   элчин сайдын яамд ажиллаж, 1994 оноос эхлэн элчин сайд болжээ. Хятад улс дахь 18   жилийн дипломатчийн ажил нь өөрчлөлт шинэчлэлтээс Хятад улсын нийгэмд бий   болгосон асар их өөрчлөлтийг нүдээр үзэх боломж олгожээ.

“Эдээр өөрчлөлтүүд Дэн Сяопиний өөрчлөлт нээлтийн бодлогоос үүдэлтэй бөгөөд   бүх Хятадын ард түмний дэмжиж,  Хятад улсыг хурдтай дэвшин хөгжих замд оруулж,   Хятадын ард түмний аж амьдралыг үндэснээс нь сайжруулсан юм. Хурдтай хөгжил   дэвшлийг шууд олж харж болно. Шинэ үйлдвэр, төмөр зам, хурдны төмөр зам, маш   түргэн харагдахаа больсон унадаг дугуй гэх мэт, эдгээр нь төрөл бүрийн дотооддоо   үйлдвэрлэсэн болон импортын автомашинаар орлогдож, хот, хөдөөгийн оршин суугчдын   амьдрал түргэн мөртөө илэрхий сайжирсан юм.”

Өндөр хурдтай хөгжлөөс гадна Горалсзикын үзэж буйгаар хамгийн их өөрчлөлт бол   Хятадын нийгмийн гадаадад илүү нээлттэй болж, ард иргэд амьдралын сайн сайхныг   эдлэн суух болсон явдал юм. Үүнд хамгийн хүчтэй баталгаа бол Хятадын олон иргэд   баян чинээлэг болж, аялал жуулчлалд цаг зарцуулдаг болсон, улс орныхоо үзэмжит   газруудаар аялаад зогсохгүй, хилийн чанадад аялдаг болсон юм.

"Хөгжил дэвшлээс гадна, хамгийн их өөрчлөлт нь нийгмийн нээлттэй байх,   амьдралын сайн сайхныг эдлэх явдал юм. Хятадын иргэд аялал жуулчлалд анхаарал   хандуулж, хилийн чанадад аялдаг болсон юм. Гадаадад аялж буй Хятад иргэдийн тоо   нэмэгдэж, Европ, Хойд Америкт жуулчилдаг жуулчны тоо тэргүүлсээр ирсэн Японы   жуулчдын тоог давсан юм. Гадаадын олонх бараа бүтээгдэхүүнийг дотооддоо худалдан   авч болдог ч гэсэн Хятадын жуулчдын гадаад дахь худалдан авалт маш их   байдаг."

Тэрээр хэлэхдээ: 40 гаруй жил гадаадад нээлттэй байсны улмаар улсын дотоодод   ч гэсэн, гадаадад ч гэсэн Хятадууд бүгд гадаад хүмүүстэй харилцах дуртай болжээ,   үүнээс өмнө маш урт хугацаанд Хятадын нийгэм гадаад хүмүүстэй бүрмөсөн харилцаа   тасарсан юм. Өнгөрөгч зууны тавиад онд тэрээр хятад гэргийтэйгээ хуримлах үед   маш хэцүү байсан юм, эцэст нь ерөнхий сайд асан Жөү Эньлайгийн зөвшөөрлөөр   хуримаа хийж, хятадын хүргэн болж чадсан ажээ. Тэрээр хэлэхдээ: өдгөө, үндэстэн   дамнасан гэрлэлт удмаас удам олон болж, гадаадын хүмүүстэй гэрлэх нь тавиад оны   үеийн миний хурим шиг тийм их төвөгтэй биш болсон гэжээ. 

1999 онд тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж улсдаа буцсаны дараа “Бээжин   хотын хүндэт хотын иргэн” хүндэт өргөмжлөл авчээ. Энэ бол өнөөг хүртэл энэ   хүндэт өргөмжлөлийг авсан цорын ганц Польш хүн болсон байна. Энэ нь түүний Хятад   Польшийн харилцааны хөгжилд гаргасан хувь нэмрийг үнэлж байгаа болно гэж тэр   өөрөө үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ