Манжуурын худалдааны бүсийн 2 жилийн худалдааны хэмжээ 360 сая гаруй юаньд хүрэв

2018-07-30 17:52:51
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

30-нд, сурвалжлагч Манжуурын Хятад, Оросын худалдааны бүсээс мэдээлэхдээ, тус   худалдааны бүсийн татваргүй бүс 2016 оны 6-р сараас өнөөдөр болтол хоёр жил   ажиллах хугацаанд худалдааны хэмжээ нь 360 сая юаньд хүрч, орон нутгийн гадаад   худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх бүс болсон байна гэжээ.

"Аялал жуулчлалын улиралд Манжуурын Хятад, Оросын худалдааны бүсийн татваргүй   барааны цэгт худалдан авалт хийж буй хүмүүс тасрахгүй байна" хэмээн тус   худалдааны бүсийн удирдлагын хорооны дарга Жан Жиньжү танилцуулах бөгөөд "эдгээр   жуулчид худалдааны бүсийн Оросын чихэр боов, шоколад, пиво зэргийг ихэд сонирхож   авдаг" гэж байв. 

Жан Жиньжү: Хоёр жил гаруй болж байгаа Манжуурын Хятад, Оросын худалдааны   татваргүй бүс хөгжлийн хамгийн сайн үедээ байж, Хятад улсын хилийн хотыг ойлгох   чухал цонх болсон бөгөөд мөн Манжуурыг олон улсад сурталчлах хамгийн сайн нэрийн   хуудас болсон гэжээ.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ