Орон нутгийн сүүдэр шийн урлагийг сайшаав

Уртнасан 2018-08-02 17:39:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Хөхмөрний гурван хавцлын сүүдэр ший нь Чунчин хотын У Шань  сянь болон түүний ойролцоох бүс нутагт уламжлагдсаар ирсэн орон нутгийн ший  жүжиг юм. Ардын амьдралаас үүдэлтэй, цаасан хайчилбараас бий болсон бөгөөд тус  бүс нутгийн түүх соёл, урлагийг тусгасан соёлын өв юм. Саяхан “Хөхмөрний эдийн  засгийн бүсийн тухай мэдээлэл” сурвалжлагчдын баг У Шань сяний музейд ирж, ахуй талбайд сүүдэр шийн тоглолттой танилцаж, гадаадын сурвалжлагчид тоглолтыг магтан  сайшааж байлаа. Ингээд энэ тухай сурвалжлагчийн ирүүлсэн мэдээллийг  хүргэе.

Гурван хавцлын сүүдэр шийн урлаг тус нутгийн биет бус соёлын өв  болсны хувьд урт удаан жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд У Шаний музей баялаг  агуулгатай, олон хэлбэрийн сурталчилгааны арга хөтөлбөр зохиожээ. Тус музейн  биет бус соёлын өвийн тэнхимд орон нутгийн онцлогтой У Шаний сүүдэр ший, хөгжим,  ардын дуу зэрэг улсын болон хотын зэрэглэлийн биет бус соёлын төслийг үзүүлжээ.  Чунчин хотын У Шаний музейн захирал Жан Чянь: үзэсгэлэнгийн тэнхим ажиллуулах  болон олон нийттэй харилцах индэр гаргахаар дамжин олон нийтэд У Шаний түүх  соёлыг нэн сайтар танилцуулахыг хүсэж байна гэж ярьжээ. 7-р сарын 30-ны үдээс  хойш сурвалжлагчид У Шаний музейд ахуй талбайд нь сүүдрийн шийн тоглолт үзэн  танилцсан байна.

Хятадын Олон Улсын Радиогийн Вьетнам иргэншилтэй сурвалжлагч Нгуен  Тхан Трунг тоглолтын дараа сурвалжлагчтай сэтгэгдлээ  хуваалцжээ.

Сүүдэр ший нь Хятадын уламжлалт урлаг, энэ тухай би бага байхаасаа  туулж байсан. Өдгөө У Шаньд сүүдэр шийн урлаг уламжлагдан хадгалагдсаар хэвээр  байгаа нь засгийн газрын зүгээс ардын урлагийг хамгаалахыг чухалчилж буйтай  салшгүй холбоотой. Өнөөдөр зөвхөн 30 минутын тоглолт үзэж харсан хэдий ч сүүдэр  шийн урлагчид маш сайн тоглосон нь мэдрэгдэж байна. Сүүдэр болон урлагчдын  дуулсан дуу, ардын хөгжил маш сайн зохицсон, дахин дахин хармаар мэт сэтгэгдэл  төрсөн. Хэдийгээр урлагчдын дууны үгийг ойлгохгүй боловч гайхалтай сүүдэр шийн  тоглолтоос би жүжгийн агуулгыг их төлөв ойлгосон юм.”

Эх сурвалжийн танилцуулснаар, гурван хавцлын сүүдэр ший нь уламжлалт  сүүдэр шийн урлагийг уламжилсны суурь дээр тухайн орон нутгийн соёл, ардын зан  заншилтай нэн уялдсан байна. Амьдралыг тусгасан үнэр амт гүн мөртөө энгийн,  урлагийн өвөрмөц онцлогтой тул гэрэл ба сүүдрийн урлаг, олон талт урлагийн төрөл  зүйл, эсвэл дуулах ураг мэргэжил, урлан сийлэх, дуу хөгжим зэргийн хувьд авч  хэлсэн ч өвөрмөц, сонгодог урлагийн онцлогийг  бүрдүүлжээ.

Хятан Олон Улсын Радиогийн Албан иргэншилтэй сурвалжлагч Харис Вонгли: тэрбээр багасаа дуу хөгжмийн урлагийн гэр бүлд өссөн, маш олон алдартай  дуурь чихэнд дасал болсон байдаг. Хятад улсын иймэрхүү уулархаг бүс нутагт,  дуурьтай адил төстэй тоглолтыг Хятадын тухайн нутагт нь үзэж танилцсандаа маш  азтай гэж бодож байна гэжээ. Ахуй талбайд Харис Вонгли ийм төрлийн соёл уламжлалын талаар үзэл бодлоо ярьсан байна.

Энэ нутаг Хятадын төв нутаг, эсвэл Хятадын зүүн өмнөд нутгийн  харьцангуй чинээлэг нутгуудтай адилгүй, харин уулан дотор байгуулсан жижиг хот  юм байна. Гэтэл иймэрхүү урлагийн хэлбэр маш удаан жилийн түүхтэй нь лавтай.  Тухайн нутгийн хүмүүс тасралтгүй нүүн шилжих, солигдох явцад өөрийн урлагийн  өвийг хадгалан үлдээж чадсан нь тухайн нутгийн ард түмэн өөрийн соёл уламжлалаа нандигнан хайрладгийг харуулж байна.”

Сүүлийн жилүүдэд, дүрс бичлэгийн видео урлаг мэтийн орчин үеийн шинжлэх ухаан технологийн соёлын түгээмжлэлт, хүчтэй түрэлтээс шалтгаалан,  гурван хавцлын сүүдэр шийн урлаг бэрхшээлтэй байдалд тулгарчээ. Гэтэл түүний  өвөрмөц гүн зузаан соёл урлагийн үнэ цэнэ нь энэхүү эртний түүхтэй ардын  урлагийн өнгө чимгийг хадгалсан хэвээр байна. Чунчин хотын У Шаний музейн  захирал Жан Чянь: тухайн нутгийн захиргаа, холбогдох байгууллага олон талын арга  хэмжээ авч Гурван хавцлын сүүдрийн шийн урлагийг хамгаалж байна  гэв.

“Ерөн, үнэнийг хэлэхэд, сүүдэр ший маш олон хүмүүст  мартагдан, нээх харагдахаа больж, цөөн тооны настайчууд л мэддэг байлаа. Гэтэл сүүлийн үед бид тасралтгүй сүвэгчилж, жишээлбэл, манай музейгээр жишээлбэл бид долоо хоног тутамд нэгээс дээш удаа нийгмийн халамжийн чанартай тоглолт хийдэг, бөгөөд хүмүүс ирж үзэж болох мөртлөө ямар ч үнэ төлбөргүй, үүгээр дамжин  тэдний сүүдэр ший үзэх харах сонирхлыг нэмэгдүүлж, тэдэнд сүүдэр ший дэх  уламжлалт соёлын бодиттой илэрхийлэх арга хэлбэрийг ойлгуулж байна.”

Их уншсан

холбоотой мэдээ