Төрийн өмчит хөрөнгийн тохируулалт болон эргэлтийн үр ашгийг дээшлүүлнэ

2018-08-02 17:48:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын Төрийн Зөвлөлөөс "Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийн өөрчлөлтийг ахиулах тухай туршилтыг хэрэгжүүлэх тухай санал" нийтлэв. 8-р сарын 1-нд Бээжинд Хятадын Сангийн яамны холбогдох хариуцлагатан хэлэхдээ: Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийг өөрчлөн байгуулахаар дамжин төрийн өмчит хөрөнгийг зах зээлжүүлэн ажиллуулах тусгай индэр байгуулж, төрийн өмчит хөрөнгийн зүй зохистой гүйлгээг ахиулж, төрийн өмчит хөрөнгийн байршуулалтыг шилдэгжүүлэн, төрийн өмчит хөрөнгийн тохируулалт болон эргэлтийн үр ашгийг дээшлүүлж, үндэсний стратегийн шаардлагад нэн сайнаар үйлчилнэ гэжээ.

8-р сарын 1-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албад хийлгэсэн бодлого танилцуулах ээлжит хурал дээр, Хятадын Сангийн яамны сайдын туслах Шюй Хунцай танилцуулахдаа: Төрийн өмчит аж ахуйн нэгжийн шинэ ээлжийн өөрчлөлтийн чухал үүргийн нэг бол, хөрөнгийн удирдлагаар гол болгон төрийн өмчит хөрөнгөөр бизнес эрхлэхийг зөвшөөрөх тогтолцоонд өөрчлөлт оруулах явдал юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компани байгуулж, төрийн өмчит хөрөнгийг эзэмших эрх хийгээд аж ахуйн нэгжийн эрхлэлтийн эрхийг салгаж, төрийн өмчит хөрөнгийг зах зээлжүүлэн ажиллуулахыг биелүүлнэ. Төрийн өмчөөр хөрөнгө оруулан бизнес эрхэлж буй компани нь хөрөнгийг удирдах арга хэлбэрээр аж ахуйн нэгжийг удирдаж, засгийн газрын салбараас аж ахуйн нэгжийг дахин шууд удирдахгүй болсон учир аж ахуйн нэгжийн зах зээлжсэн гол цогцын байр суурийг бий болгоход ашигтай байж, аж ахуйн нэгж бие даан бизнес эрхлэхэд ашигтай төдийгүй үр ашиг болон үр бүтэмжийг дээшлүүлэхэд ашигтай юм" гэжээ.

Үүний зэрэгцээ, Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийн индэрийн үүргийг гүйцэтгүүлэхээр дамжин бас төрийн өмчийн хөрөнгийн зүй зохистой урсгалыг ахиулж, хөрөнгө оруулалтын бүтцийг сайжруулах болохоор хариуцлагыг улам тодорхой болгох, хяналт удирдлагыг эрчимжүүлэх, төрийн өмчийн хөрөнгийн алдагдлыг сэргийлэхэд ашигтай гэж Шюй Хунцай хэллээ.

Эх сурвалжийн дагуу, Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компани нь үндэснээс олгосон эрхийн хүрээнд төрийн өмчийг зах зээлийн журмын дагуу ажиллуулах мэргэжлийн индэр тавцан боловч өөр өөрсдийн адил бус зорилт үүрэгтэй байдаг. Шюй Хунцай хэлэхдээ: “Төрийн өмчийн хөрөнгө оруулалтын компани нь голдуу үндэсний стратегид үйлчилж, төрийн өмчийн байршуулалтыг сайжруулах, ажил төрлийн салбарын өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зорилт болгодог болохоор үндэстний аюулгүй байдал, улс ардын эдийн засгийн амин чухал салбартай холбогдож, стратегийн чанартай гол чухал ажил, ажил төрлийн хамгийн гол хувьцаа эзэмшигч болдог. Харин төрийн өмчийн хөрөнгөтэй эрхлэлтийн компани нь голдуу төрийн өмчийн эрхлэлтийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой байж, санхүүгийн чанартай хувьцаа эзэмшихээр голлодог юм.”

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2015 онд Хятадын засгийн газар баримт бичиг гаргаж, Төрийн өмчит хөрөнгө оруулалтын болон эрхлэлтийн компанийг байгуулах талаар бодитой шаардлага гаргав. Төрийн өмчийн 10 аж ахуйн нэгж нэн тэргүүнд энэхүү өөрчлөлтийн туршиц ажлыг эхлүүлэв. Хятадын банк санхүүгийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн олон нийтийн хөрөнгийн судалгааны төвийн дарга Вэнь Зүнюй: энэ удаагийн "санал"-д холбогдох туршлагыг нэгтгэж, урьдын баримт бичгийн үндсэнд бодитой хэрэгжүүлэх дүрэм хөтөлбөрийг гаргасан гэв.

 "Энэхүү туршиц ажил нь тал бүрийг хамарсан туршиц юм. Зохион байгуулалт, компанийн цэгцлэлт түүнчлэн түүний эрхлэлт, төрийн өмчийн ашгийн хуваарилалт, төрийн өмчийн аж ахуйн нэгжид хөрөнгөөр холбоос болгож удирдах загварын талаар бүх талын туршилт хийнэ."

Тоо бүртгэлд харуулснаар, энэ оны эхний хагаст Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн нийт орлого нь 27.76их наяд юань, цэвэр ашиг нь 1.72 их наяд юань, төлөх шаардлагатай татвар хураамж нь 2.29 их наяд юань байж, мөн өнгөрсөн жилийнхээс тус тус 10.2, 21.1, 10 хувиар нэмэгдэв.



 



 


Их уншсан

холбоотой мэдээ