Хятадын эрдэмтэд нэг хромсомтой эукариот эсийг бүтээв

2018-08-02 18:31:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын эрдэмтэд нэг хромсомтой эукариот эсийг бүтээв

Хятадын   судлаачид сая нэг хромсомтой хиймэл эукариот эсийг бүтээж, синтетик биологийн   салбарт чухал амжилт гаргасан байна. Энэхүү амжилтыг орон нутгийн цагаар 8-р   сарын 2-нд олон улсын нэр хүндэт эрдэм шинжилгээний "Байгаль" сэтгүүл албан ёсны   сайтдаа нийтэлжээ.

Хятадын Шинжлэх   Ухааны Академийн Молекулын Ургамал судалгааны төв, Ургамлын физиологи, экологийн   хүрээлэнгийн Нийлэг Биологийн лабораторийн Тань Жүнжүнь судалгааны багийн гишүүн   болон хамтран ажиллагч нарын хамт ганц эст эукариотын 16-р үеийн хромсомыг   хиймэл аргаар бүрэн ажиллагаатай ганц хромсомыг бүтээсэн байна. Судалгааны үр   дүнгээс бид байгалийн будлиантай амь насны системийг хүний хүч, хиймэл аргаар   өөрчилж болдог, мөн хиймэл аргаар дэлхий ертөнцөд байхгүй амь насыг ч хүртэл   бүтээж болдогийг харж болох юм.

Хятадын эрдэмтэд нэг хромсомтой эукариот эсийг бүтээв

Хятадын   эрдэмтэдийн оролцсон эсгэгч хромсомыг хиймэл аргаар нийлүүлэх ажил нь өнгөрсөн   зууны 60-аад онд хүний хүчээр нийлүүлсэн талсжсан үхрийн инсулин бүтээснээс хойш   нийлэг биологийн салбарт олсон чухал амжилт болох юм. Энэ нь хүн төрөлхтний амь   насны судалгаанд шинэ чиг хандалгыг заалаа.

Хятадын эрдэмтэд нэг хромсомтой эукариот эсийг бүтээв

Хятадын эрдэмтэд нэг хромсомтой эукариот эсийг бүтээв

Хятадын эрдэмтэд нэг хромсомтой эукариот эсийг бүтээв

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ