АНУ-ын тал эн тэргүүн шударга голч байж амлалтдаа хүрсэн байх хэрэгтэй

2018-08-02 19:06:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 2-ны өдөр Америкийн тал Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хэлэхдээ: АНУ-ын тал Хятадын 200 тэрбум  ам.долларын бараа бүтээгдэхүүний нэмэлт татварыг 10 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлж буйн зэрэгцээ Хятадын талтай хэлэлцээрээ сэргээж байгаа гэж олон улсад мэдээлсэн байна. АНУ дэлхийн эрх ашгийг үл хайхраад зогсохгүй Америкийн эгэл тариачин, бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хохироож,  хатуу зөөлөн хоёр аргийг зэрэг хэрэглэж байгаа ч энэ нь Хятадын талд нөлөө болохгүй, харин худалдааны дайныг эсэргүүцэж буй дэлхийн улс орнуудын итгэлийг улам алдаж байгаа юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: АНУ-ын тал худалдааны дайныг улам ширүүн болгох гэж буй бол Хятадын тал ч бэлэн байгаа. Бид улс орны нэр хүнд, ард түмний эрх ашгийг хамгаалж, чөлөөт худалдаа болон олон талт механизмыг хамгаалан, дэлхийн улс орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалах болно. Хятадын тал яриа хэлэлцээний аргаар маргаанаа шийдвэрлэхийг чухалчилсаар ирсэн, гэвч АНУ-ын тал эн тэргүүн шударга голч байж амлалтдаа хүрсэн байх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ