Японы аюулгүйн шинэ хууль нь үндсэн хуулиа зөрчиж байна

2018-08-03 10:38:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Японы 143 иргэн 2-нд тус улсын аюулгүйн шинэ хууль нь үндсэн хуулиа зөрчлөө гэж  Наноягийн орон нутгийн шүүхэд гомдол мэдүүллээ.

Уг 143 иргэний шүүхэд  хүргүүлсэн заргын бичигт тэмдэглэхдээ, аюулгүйн шинэ хууль нь нийтээрээ өөрийгөө  хамгаалах эрх олгосон нь Японы дайн дажин болон террорист дайралтад өртөх  эрсдэлийг нэмэгдүүлсэн нь заргалдагчдын энх тайван оршин тогтнох эрхийг  хохироож, амгалан тайван байдлыг алдагдуулсан тулд улсаас хүн бүрд 100 мянган  Иений төлбөр өгөхийг шаарджээ.

Японы хэвлэл мэдээллийн  мэдээлснээр, уг 143 заргалдагчид 30-80 хүртэлх насны хүмүүс байж, тэдний дунд  нобелийн Физикийн шагналт Тошихиде Маскава хүртэл байгаа аж. Заргалдагч талын  нэг гишүүн, энэ бол иргэд болон улс орон хоорондын заргалдаан юм. Шүүх шударга  таслалт хийх эр зоригтой гэдэгт найдаж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ