Трамп Ким Жон Уны илгээсэн захидлыг хүлээн авлаа

2018-08-03 10:41:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн  цагаан ордны төлөөлөгч Сандерс 2-нд хэлэхдээ, Трамп 1-нд Солонгосын дээд  удирдагч Ким Жон Уны захидлыг хүлээн авч хариу илгээсэн, удалгүй хүрэх болно  гэжээ.

Сандерс мөн энэ өдөр  хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Трамп Ким Жон Уны захидалд хоёр талын  Сингапурт хийсэн уулзалтын үеийн амлалтуудыг дурдлаа. Хоёр удирдагч Солонгосын  хойгийг бүрмөсөн цөмийн зэвсэггүй болгох талаар цаашид хичээн ажиллах болно  гэжээ. Сандерс БНАСАУ сүүлийн үед Америк цэргийн цогцсыг буцааж өгсөнд талархал  илэрхийлээд Америк БНАСАУ-ын тогтвортой хамтын ажиллагаа ахицтай болж байна.  Хоёр тал хойшид үргэлж хамтран ажиллах болно гэжээ.

Трамп үүнээс өмнө, Ким Жон  Уны захидлыг хүлээж авлаа, үүнд баярлаж байна, Ким Жон Унтай удалгүй дахин  уулзахыг хүсэн хүлээж байна. Амлалтаа биелүүлж, Солонгосын дайнд амь үрэгдсэн  Америкийн цэргийн цогцсыг Америкийн талд буцааж өгсөнд талархал илэрхийлж байна  гэж Твиттер хуудсандаа жиргэсэн байна. Баатар  орчуулав


 

Их уншсан

холбоотой мэдээ