Трампын сүрдүүлэлтийн арга барил үнэгүйтэж байна

2018-08-03 09:14:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Трампын сүрдүүлэлтийн арга барил үнэгүйтэж байна

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер 8-р сарын 1-нд, 200 тэрбум ам долларын үнэ бүхий Хятадаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн татвар ногдуулах гэж байснаа 25 хувь болгон өсгөж, Трампын засгийн газарт өөр сонголт хийх боломжтой болгон, Хятад улсад өөрчлөлт хийхийг шаардахыг Ерөнхийлөгч Трамп надад зааварчилж өгсөн гэжээ.

Энэхүү мэдээ нь олон нийтийг шуугиулах болно гэж Цагаан ордны эрх баригчид үзэж байна. Гэвч харамсалтай нь 8-р сарын 1-нд гол нь АНУ-ын чухал хэвлэл мэдээллийнхэн үүнийг энгийн үеийн мэдээ шиг чухалчилж үзээгүй байна. “Нью-Йорк Таймс” сонин ч аппликашионы мэдээний эхний хоёр хуудсандаа ч уг мэдээг нийтэлсэнгүй байна. “Чоно ирлээ” гэж олон дахин хашхирч байсан ч Америкчууд дэлхий нийтийн анхаарлыг татахаа больсон байна.

Трампын сүрдүүлэлтийн арга барил үнэгүйтэж байна

Цагаан ордон нэг талаар гаалийн татварын хэмжээг нэмэгдүүлэх гэж мэдэгдэж байгаа боловч нөгөө талаар Хятадын талтай хэлэлцээгээ сэргээх гэж байн дахин ярьж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд чиглүүлэн Хятадын худалдааны яам тэмдэглэхдээ, Америкийн тал дэлхий нийтийн ашиг сонирхлыг хайхрахгүй, цаашлаад Америкийн эгэл тариачин, аж ахуйн нэгжийн эзэд, хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хайхралгүй, Хятадын талтай хатуу зөөлнөөр харилцаж байгаа нь ямар ч үйлдэлгүй бөгөөд худалдааны дайныг эсэргүүцэгч улс орон бүс нутгийн урамыг хугаруулах болно гэжээ.

Хятад Америкийн худалдааны дайн болж 4 сар гаруй боллоо. Америкийн талын байдлаас үзэхэд дэлхий нийтэд улам ихээр итгэл гэх үгийг хэлэх боллоо, Трампын сүрдүүлэлт ч тасралтгүй үнэгүй болж байна. Трампын “солилцооны урлаг” гэгч нь “сүрдүүлэлтийн урлаг” байж таарна. Өөрийн үйл хэргээ өөрөө сайн зохицуулж хийх нь зөв байж, “Америкийг даган дэрвэх” хэрэггүй юм байна.

Трампын сүрдүүлэлтийн арга барил үнэгүйтэж байна

Дэлхийн байдлаас үзэхэд, Америк одоо улс төр, эдийн засаг, цэргийн явдал, шинжлэх ухаан техник зэрэг салбарт давуу байр эзлэх бөгөөд ийм нэг хэт их гүрэн өөрийн холбоотон, бусад орнуудад ягаад сүрдүүлэлтийн арга хэрэглэж байгаа вэ гэвэл Цагаан ордны одоогийн улс төрийн уур амьсгалтай нягт холбоотой юм.

Эн тэргүүнд, Цагаан ордны эзэн Трамп бол амжилт олсон бизнесмен. Харин улс орныг удирдаж засах нь бизнес хийх биш, худалдааны далд дүрмээр улс орныг засах нь Америк улс орны байдлыг ихээр бууруулж, Америкийн сонгогчдод хариуцлагагүй хандаж байгаа хэрэг болно.

Хоёрт, нэг жил гаруйн турш, Цагаан ордон хэд хэдэн удаа хэрэлдэж, Худалдааны төлөөлөгч Лайтхайзер, Цагаан ордны худалдааны зөвлөлийн дарга Питер Наварро нарын зэрэг хатуу гарууд давуу эрх эзэлсэн байна. Эдгээр хатуу, хэтэрхий, өөрийн ашиг сонирхлынхоо төлөө Америкийн улс орны ашиг сонирхол, ард олны ашиг сонирхлыг улан доороо гишгэсэн хүмүүс нэгэн дор цугларч, Америкийн засгийн газрын хуурмаг багийг авч хаян, өөрийн зорилтдоо хүрэхийн төлөө юу хийхээс ч буцахгүй үнэн дүрийг харуулсан байна.

Одоогийн байдлаас үзэхэд, 7-р сарын 6-наас Хятадад чиглүүлэн худалдааны дайн хийснээс нааш, Трампын засгийн газар ямар ч бодит ахиц гаргаагүй бөгөөд дайны галаа дэлхийн бусад газар уруу өргөтгөх аргагүй болж их сандарч байна. Хятадтай 4 сар үзэлцсэний дараа Хятад улс бол түүний өнгөрсөнд дарлаж байсан амь ч, өрсөлдөгч биш, Хятад улс бий бүхий ашигтай зүйлийг эзэлж байгаа тул Трампын засгийн газрын ганц талаасаа өдсөн дайн тус улсын ард түмний ашиг сонирхлыг хохироох төдийгүй, улсын гадаад дотоодоос ирэх зүйл зүйлийн дарамтад нүүрлэж, санаачилга алдаж байна гэдгээ Америк ухамсарлаж эхэлсэн байх. Гэвч тэрээр богино хугацаанд сайн арга олохгүй байж, хуучин аргаа дахин хэрэглэж, сүрдүүлэх арга барилаа тасралтгүй шат өгсүүлж байна.

Хятад улс бол айж сүрдэж өсөөгүй юм. Хятадын соёлд “дайсан халдвал эсэргүүцэн тулах”-ыг эрхэмлэдэг юм. Америкийн тал нүдэнд хуруу хиймээр аашилж, Хятадын улс орны эрх ашиг, ард түмний амин чухал ашиг сонирхолд халдвал, зайлшгүй хариу арга хэмжээ авч, хуулийн дагуу зүй ёсны эрх ашгаа хамгаалах болно. Хятадын тал ч яриа хэлцлээр санал зөрөлдөөнөө зохицуулахыг зорьсоор ирсэн юм. Гэвч яриа хэлцлийг заавал эрх тэгш харилцаж, амлалтаа баримталсан үндсэн дээр хийх хэрэгтэй.

Америк улам хатуу үг хэлж байвал түүний “өдсөн хэрэг ашиггүй болж”, “ёс алдан тусламжгүй болсон”-ы харуулж байгааг Хятад улс болон олон улсын хамтын нийгэмлэг аль эрт үзэж гарсан юм. Америк одоо болтол хэрэгжүүлсэн сүрдүүлэлтийн арга барил нь үр ашигт хүрээгүй бол дараа яаж тоглохыг хүмүүс үзэхийг хүсэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ