Америк худалдааны дайныг шат өгсүүлэх нь өөрт нь ашиггүй

2018-08-03 14:21:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-ын мэдээ: Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2-нд Сингапурт хэлэхдээ: улсын дотоодын хуулиар улс орон хоорондын худалдааны маргааныг зохицуулж, ганц талын үйл ажиллагаагаар өөрийн сонирхож байгаа ашиг сонирхлоо зохицуулахыг оролдож байгаа нь ДХБ-ын үндсэн зарчмаас няцсан цагийн урсгалын эсрэг үйл хэрэг болох бөгөөд түүхийн урсгалын эсрэг чиглэлээр явж байна. Энэ үйлдэл нь зорилгодоо хүрч чадахгүй мөрдлөө өөрт нь ашиггүй юм гэжээ. 

Ван И мөн 2-нд Хятад-АСЕАН-ы(10+1)Гадаад хэргийн сайд нарын хурлын дараа болсон мэдээ нийтлэх хуралд: даяаршлын энэ эринд олон орны бараа бүтээгдэхүүн үнийн хэлхээ, үйлдвэрлэлийн хэлхээгээр дамжин харилцан уялдан зэрэгцэн оршиж байна гэжээ.

Тэрээр: өнөөдрийн дэлхий маш урт удаан хугацааны турш дэлхийгээрээ үйлдвэрлэж, Америк хэрэглэж ирсэн юм. Одоо харин Америк нэн олон бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлэхийг хүсэж байна. Энэ бол сайн хэрэг. Үүний зэрэгцээ Хятадын хэрэглээний зах зээл өдгөө тасралтгүй өргөжиж, бид дэлхийн олон орноос Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг импортоор оруулахад бэлэн байна, Америкийн аж ахуйн нэгжүүд тасралтгүй өргөжиж байгаа Хятадын зах зээлийг орхих дургүй байгаа байх гэж би хувьдаа бодож байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ