​Саудын Арабын удирдсан арми Ходейдахыг агараас дайрав

2018-08-03 14:40:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ:  2-ны өдөр Йемений Ходейдах мужийн Эрүүл мэндийн газар мэдэгдэл нийтэлж, Саудын  Арабын удирдсан олон улсын холбоот цэрэг мөн өдөр тус мужийн Ходейдах хотод  агаарын дайралт хийхэд орон нутгийн нэг зах  өртөж, 52 эгэл жирийн иргэд нас барж, 100 гаруй хүн бэртсэн байна. Олон хүний  шарх хүнд байгаа учраас эндэх хүний тоо улмаар нэмэгдэх магадлалтай байна  гэжээ.

Орон нутгийн иргэд: Мөн  өдөр захаар дүүрэн хүн байсан. Дэлбэрэлтэд олон бизнесмен болон худалдан авагчид  тэр дор нь амиа алдаж, туйлын эмгэнэлтэй харагдсан гэж  байлаа.

Саудын Арабын удирдсан  олон улсын холбоот цэргийн дэмжлэгтэйгээр Йемений засгийн газрын арми 6-р сарын  13-наас Ходейдахыг хурааж авах том цар хэмжээний цэргийн үйл ажиллагаа явуулжээ.  Ходейдах гарам Улаан тэнгисээс ойрхон, Йемений Хуссейн зэвсэг хүчний  гаднынхантай харилцах гол зам бөгөөд олон улсын нийгэмлэгээс Хуссейн зэвсэгт  хүчний эзэлсэн бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх цорын ганц зам суваг юм.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ