Хөдөө аж ахуйн бохирдолгүй бүтээгдэхүүний 6 дахь удаагийн яармаг нээлтээ хийв

2018-08-03 15:14:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийнх мэдээ: Өвөр Монголын хөдөө аж ахуйн бохирдолгүй бүтээгдэхүүний 6 дахь яармаг 8-р сарын 2-нд Хөххотод нээгджээ.

5 өдөр үргэлжлэх уг яармаг “чанар чансаа хөдөө аж ахуйг хөгжүүлж, бохирдолгүй бүтээгдэхүүн хөдөө аж ахуйг дагуулан, брэнд хөдөө аж ахуйг хүчирхэг болгоно” гэх уриан дор Өвөр Монголын чанар сайтай, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг танилцуулж, Өвөр Монголын гадаад худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. 

Яармагт Өвөр Монголын 12 аймгийн 600 гаруй аж ахуйн нэгж оролцож, сүү, мах, ноос ноолуур, үр тариа, хүнсний ногоо зэрэг  7-н салбар 3720 гаруй бүтээгдэхүүнээр оролцжээ. Мөн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг 200 гаруй аж ахуйн нэгж тус яармагт оролцжээ.

2013-2017 оны хооронд Өвөр Монгол хөдөө аж ахуйн бохирдолгүй бараа бүтээгдэхүүний яармагийг 5 удаа амжилттай зохион байгуулах явцдаа 130 сая юанийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж, 142 тэрбум 735 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ.

Их уншсан

холбоотой мэдээ