Ван И Хятад-АСЕАН-ы гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов

2018-08-03 15:33:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 8-р сарын 2-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И Сингапурт болсон Хятад-АСЕАН-ы(10+1)гадаад харилцааны сайд нарын хуралд оролцсон байна. 

Ван И илэрхийлэхдээ, Хятад-АСЕАН иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосон 15 жилийн турш, хоёр талын харилцаа бүх талын хөгжлийн шинэ шатанд орсон. Хятад улс үргэлжлэн АСЕАН-г эргэн тойрны дипломат харилцааны тэргүүлэх байранд тавьж, найрсаг хөршийн харилцаагаа хадгалж, хамтаар ашиг хүртэхийг баримтлан, АСЕАН-ын хамтын цогц байгуулах болон АСЕАН-ын голлох байр суурийг дэмжинэ. Хятадын тал АСЕАН-тай болом бүрийг хамтаар хуваалцаж, хамтаар өрсөлдөөнийг даван гарч, нэн нягт хувь заяаны хамтын цогц байгуулж, Хятад-АСЕАН-ын хамтын ажиллагааг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжин цэцэглэлтийн тулгуур хүчин болгоно гэжээ. 

АСЕАН-ны гадаад харилцааны сайд нар хэлсэн үгэндээ, АСЕАН-ын хамтын цогц байгуулах, АСЕАН-ын бүс нутгийн хамтын ажиллагаан дахь голлох байр суурийг дэмжсэнд Хятадын талд маш их баярлаж байна, Хятад-АСЕАН-ны харилцааны хөгжилд чухал амжилт олсныг тэд бүрэн нотолж, хоёр тал хөгжлийн стратегиа уялдуулан, эдийн засаг, худалдаа, инноваци, дэд бүтцээ харилцан холбоо, аялал жуулчлал зэрэг салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүсэн хүлээж байна гэжээ. 

Сүүлийн үеийн худалдааг ивээх үзэл давамгайлж байгаа нөхцөл байдалд, Хятад-АСЕАН нь богино хугацаанд “бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээр”-ийг тогтоож, чөлөөт худалдаа, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг ахиулж, олон талт үзэл, дэг журамд суурилсан олон талт худалдааны системийг хамгаалах хэрэгтэй гэж гадаад харилцааны сайд нар санал нэгтэй үзсэн байна.    

 


Их уншсан

холбоотой мэдээ