Хятад, Япон, Оросын 11 хот хүнь Чүньд нийтлэг ойлголтод хүрчээ

2018-08-03 16:16:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Япон тэнгисийг тойрсон хотуудын 24 дөх хуралдаан 3-нд Гирин мужийн хүнь Чүнь-д нээгдэж, Хятад, Япон, Орос, Өмнөд Солонгос зэрэг 4 орны 11 хотын төлөөлөгч найрсаг солилцоо, бүс нутаг дамнасан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа зэрэг салбарын хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна. 

Яньбяны Солонгос үндэстний өөртөө засах жөүгийн дарга Жинь Таохао хэлэхдээ, дэд бүтцээ харилцан холбохыг түргэтгэж , улс дамнасан аялал жуулчлалын хөгжил зэрэг талаар шинэ орон зай нээхийг талуудад санаачилсан байна. Үүний зэрэгцээ, засгийн газар болон иргэдийн солилцоо, эдийн засаг, худалдаа, соёл, спорт зэрэг салбарт харилцан нөхөж, харилцан ашиг хүртэх ёстой гэж илэрхийллээ. 

Мөн өдрийн хуралдаанд, 4 орны хотын төлөөлөгчид өөр өөрийнхөө төслийг танилцуулж, ирээдүйн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар бодит санал зөвөлгөө дэвшүүллээ. Хуралд оролцсон талууд “ Япон тэнгисийг тойрсон хотуудын 24 дөх  хуралдааны санамж бичигт ” гарын үсэг зурсан байна. 

Санамж бичгийн дагуу, энэ удаагийн хуралд оролцсон 11 хот нь тус тусын газар зүйн байрлалын давуу тал, идэвхтэй  хамтын ажиллагаа, Япон тэнгисийн бүсэд авто зам, төмөр зам, тэнгисийн тээврийн сувгийг нээж, хүмүүснийн харилцаа холбоо, ложистик, аялал жуулчлал, эдийн засаг худалдаа зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ