Ван И Европын холбооны Гадаад харилцаа,аюулгүйн бодлогын дээд зэргийн төлөөлөгч Могеринитай уулзлаа

2018-08-03 16:30:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И 8-р сарын 3-ны өдөр Сингапурт Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх ГХ-ны сайд нарын хуралд оролцохдоо  Европын холбооны Гадаад харилцаа болон аюулгүйн бодлогын дээд зэргийн төлөөлөгч Могеринитай  уулзав.

Ван И: өнөөгийн  олон улсын тогтворгүй  байдалд Хятад болон Европын холбоо тогтвортой хүчний  хувьд стратегийн ойлголцол хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон талд үзэл баримтлал болон олон улсын дүрэм горимыг  гуйвшгүй дэмжих нь хоёр талд ашигтай бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ч ашигтай юм гэжээ.

Могерини: олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжих талд Европын холбоо Хятадтай адил байр суурьтай байна. Европын холбоо Хятадын талтай стратегийн ойлголцоо болон хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хоёр тал Ираны цөмийн асуудлаар санал бодлоо солилцож, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээг үргэлжлэн хамгаалж, хэрэгжүүлэн, олон улсын хэлэлцээний нэр хүндгийг  хамгаалан, олон улсын хуулийн үндсэн хэм хэмжээг  хамгаалах хэрэгтэй гэж үзжээ. Хоёр тал аливаа ганц талт хоригийг эсэргүүцэн, уялдаа холбоогоо эрчимжүүлж, талуудын хэлэлцээрт заасан эрх ашгаа хамгаалахыг зөвшөөрлөө гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ