Хятад улс гадаад валютын захыг нээлттэй болгоно

2018-08-03 17:27:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 2-нд Хятадын Гадаад валютын үндэсний газрын албан сайт мэдээ нийтэлж: Энэ оны сүүлийн хагаст Хятад улс гадаад валютын удирдлагад үргэлжлэн өөрчлөлт хийж, гадаад валютын захыг улам нээлттэй болгон, бүх талаар нээлттэй байлгах улс орны шинэ байдалд үйлчилнэ. Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцоог дэг журамтай биелүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулна гэжээ.

Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцоо нь Хятадын гадаад валютын захыг нээлттэй байлгахын хамгийн анхаарал татсан зүйл болно. Хятадын Миньшэн банкны ахлагч судлаач Вэнь Бинь: Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцоо нь сүүлийн жилүүдэд олон амжилтад хүрсэн. Тухайлбал, QFII буюу хир тэнцсэн гадаадын хөрөнгө оруулалтын байгууллага зэрэг гадаад валютын удирдлагын дүрэм, Шанхай Хонконгийн хөрөнгийн биржийг холбох, Хонконг болон эх газрын бондын биржийг холбох зэрэг хувьцааны захын солилцоог нэвтрүүлэх механизмаар дамжин, Хятадын дотоодын хувьцаа, бондын захыг улам нээлттэй болгосон гэжээ.

“Хятадын хөрөнгийн зах, гадаадын хөрөнгийн захтай зохих хэмжээнд холбогдож чадсан гэж хэлж болох юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын байгууллага Хятадын хөрөнгийн захад оролцоход тустай бөгөөд Хятадын хөрөнгийн захыг улам үр ашигтай ажиллуулж байна. Дараагаар хөрөнгийн зах болон олон улсын банк санхүүгийн зах зээлийг цаашид нягт холбож, гадаадын хөрөнгө оруулалтын байгууллагын Хятадын хөрөнгийн захын хөгжилд оролцохыг урамшуулна.” 

Хятадын Гадаад валютын хөрөнгө оруулалтын судалгааны газрын дарга Тань Ялин: Одоогийн байдлаар, байнгын арилжааны төслийг үндсэндээ нээлттэй болгосон, хөрөнгийн төслийг ч алхам алхмаар нээлттэй болгоно гэжээ.

Хөрөнгийн төслийн талаар, алхам алхмаар ахиулах болно. Гадаад хөрөнгө, гадаадын банкны Хятадад үйл ажиллагаа өрнүүлэхэд нээлттэй байдлыг улам өргөтгөж, хөрөнгийн зах зээлд оролцох, гадаадын хөрөнгийн оролцох хэмжээг өргөтгөх болно. Эдгээр нь бидний нээлттэй байх хэмнэл, хэмжээг ихээр дээшлүүлж, хурдыг ч түргэсгэх болно гэжээ.

Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцооноос гадна, гадаад валютын зах зээлийн нээлттэй байх хэмжээг ч тал бүрээр ахиулах болно гэж Вэнь Бинь цохон тэмдэглэсэн байна. 

Тэрээр хэлэхдээ, Гадаад валютын зах зээлийн байгуулалт хөгжлийн талаар авч үзвэл, нэгдүгээрт валютын ханшийн бий болох механизмыг улам боловсронгуй болгох, хоёрт, гадаад валютын зах зээлийн оролцогч гол цогцыг нэмэгдүүлэх. Гуравт, гадаад валютын зах зээлийн бүтээгдэхүүнийг улам баяжуулан, аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага зэргийн валютын ханшийн эрсдэлээс зайлсхийхэд туслан валютын зах зээлийг нэн зах зээлжүүлж, нэн боловсронгуй болгох болно гэжээ.

Үүнээс гадна, Гадаад валютын удирдлагын газар сүүлийн хагас жилийн ажлын байршуулалт хийхдээ, худалдаа хөрөнгө оруулалтын чөлөөтэй дөхөмчлөх түвшинг тасралтгүй дээшлүүлж, худалдааны шинэ байдал шинэ загварын хөгжлийг дэмжих болно. Гадаад валютын нөөцийн аюулгүй байдал, гүйлгээ, өртгийг нэмэгдүүлэхийг баталж, улс орны стратегийн талд идэвхтэй үйлчлэх болно. Үүний зэрэгцээ бодитой цогц арга хэмжээ авч гадаад валютын салбарын том эрсдэлээс хамгаалж, худал хуурмаг арилжааны газарт цохилт өгч, нууц банкны конторууд, хууль бус валют солих тавцан зэрэг гадаад валютын гэмт ажиллагаанд цохилт өгч, гадаад валютын зах зээлийн сайн сайхан дэг журмыг хамгаалан улс орны эдийн засаг банк санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах болно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ